АСЕМ-ЫН ТҮНШ ОРНУУДТАЙ ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

2017-09-29  

АСЕМ-ЫН ТҮНШ ОРНУУДТАЙ ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Тэрээр “Тээврийн нэгдмэл харилцаа холбоо, бүс нутгийн цэгцтэй бодлогоор Ази, Европыг холбох нь” сэдэвт тус чуулга уулзалтад оролцох үеэрээ АСЕМ-ын түнш орнуудын тээврийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсад зам, тээврийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хүрээнд шаардлагатай мэдээллийг өгч, тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Бүс нутгийн стратегийн бодлоготой холбоотой ололт амжилтууд, тээврийн тогтвортой харилцааны талаар хэлэлцэж, шинээр төлөвлөгдөж буй Ази-Европын тээврийн цогц системийн талаар судалж, Монгол Улсын тээврийн салбарт нэвтрүүлэх туршлагаас судалж буй юм. Энэ хүрээнд Далайд гарцгүй орнуудын дэд бүтцийн хөгжил, транзит тээврийн асуудлыг хамтран судлах, тээврийн нэгдмэл, тогтвортой харилцаа холбоог хөгжүүлэх боломжийг эрэлхийлэхийг АСЕМ-ын далайд гарцгүй орнуудад уриалжээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Тээврийн сайд Буди Каряа Сумадигийн урилгаар тус чуулганд оролцох үеэрээ Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗТХЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?