ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2017-09-29  

Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны сургалт, Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангид явагдаж байна.

“Энэ сургалт нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, МУ-ын Засгийн газрын тогтоолд заасан цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын дагуу явагдаж байна. Дүйцүүлэх албан хаагчид Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжууд, үүрэг гүйцэтгэх үеийн журам, цэргийн анхан шатны мэдлэгүүдийг дээшлүүлдэг. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид нэгдсэн нэг удирдлага дор үүрэг гүйцэтгэх мэдлэгэ, туршлага нэмэгдэнэ” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Н.Энхбат ярилаа.

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтоодог юм. Энэ жилийн хувьд нийслэлийн 9 дүүргээс 51 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа юм. Эдгээр иргэд 2 жилийн хугацаанд 180 хоног биеэр алба гүйцэтгэсэн байх шаардалагатай гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?