“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ НАРЫН АНХДУГААР УУЛЗАЛТ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-30  

Image may contain: 5 people

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсээс санаачлан Дүүргийн Засаг даргын тамгын газарт “Өсвөрийн сэргийлэгч” бүлгийг ерөнхий боловсролын сургууль бүрт байгуулах ажлын санал хүргүүлж шийдвэрлүүлэн Дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн А/449 тоот захирамж гаргуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 ерөнхий боловсролын сургуульд “Өсвөрийн сэргийлэгч” бүлэг байгуулан бүлгийн гишүүн, дарга, багшийг сонгосон.

 “Өсвөрийн сэргийлэгч нарын анхдугаар уулзалт” арга хэмжээг хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж, ерөнхий боловсролын 17 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгийн 255 сурагч оролцон тангараг өргөж, батламж, таних тэмдэгээ гардан авлаа.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаатар хүрэлцэн ирж, 102 төвд хүүхдүүдээс ирж байгаа дуудлагын талаар болон онцгой тохиолдолд ямар дугаарын утсанд хандах, хуурамч мэдээллийн хор уршгийн тухай мэдээлэл өгч ажиллалаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?