ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ОРЛОГЧ ЗАХИРАЛ И.Н.АРЖАЕВТАЙ УУЛЗАВ

2017-09-30  

Элчин сайд Б.Дэлгэрмаа  ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газрын орлогч захирал И.Н.Аржаевыг хүсэлтийнх нь дагуу тус ЭСЯ-ны “Чингис” уулзалтын өрөөнд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр байлцав.

Уулзалтаар талууд Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хүрээн дэх Монгол, Оросын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн боломж, түүнчлэн 2017 оны IV улиралд ОХУ-д зохиогдох ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит XVI хуралдааны бэлтгэлийн талаар санал солилцов.

Талууд олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж өндөрлөв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?