Энэ долоо хоногийн сүүлчээр Монголын Зохиолчдын Эвлэлийн ээлжит Их Хурлын тов гарсан. Их хурлаас дүрмээ хэлэлцэж, даргаа сонгоно. МЗЭ-ийн Удирдах Зөвлөлөөс Монгол улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг МЗЭ-ийн даргад нэр дэвшүүлэх нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.
А.Эрдэнэ-Очир нь МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүний сонгуультай. Монголын Радиод сурвалжлагч-редакторын ажил үүрэгтэй ч, утга зохиолын төв хэвлэлийн нэг " Цог" сэтгүүлийн эрхлэгчийн үүргийг давхар хариуцдаг юм байна.
10-р сарын 06-ны өдрөөс Монголын Зохиолчдыг яруу найрагч А.Эрдэнэ-Очир тэргүүлэх болно.
Э.МАНДУУЛ