АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийж буй зам засвар, тохижилт, дэд бүтцийн ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Авто замын засвар, шинэчлэлтийн чиглэлээр зургаан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал :
- Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт,
- Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт,
- Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
- Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
-Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил,
-Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавихаар болжээ.
Зам засварын ажлыг гуравдугаар сарын 25-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
А.САЯН