С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2017-10-02  

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөлөө.

С.Зориг 1998 оны 10-р сарын 02-нд бусдын гарт амь насаа алдсанаас хойш 19 жил болж байна. Өнгөрсөн 19 жил Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр нь түүнийг хүндэтгэн дурссаар ирсэн юм.

Энэ жилийн хувьд 10-р сарын 02 нэгэн онцлогтой болж байгаа. Учир нь өнгөрсөн оны сүүлчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудыг олж тогтоон, шүүхээс ял оноосон. Гэвч энэхүү шийдвэрт ар гэрийнхэн нь болон олон нийт өнөөг хүртэл эргэлзсээр байгаа юм. 

 

 

Ч.БЯМБАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?