НИТХ-ЫН ДАРГЫН АСУУДЛААР МАН НЭГДСЭН БАЙР СУУРЬТ ХҮРЧ ЧАДСАНГҮЙ

2017-10-02  

НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш түүний оронд ажиллах хүнийг сонгохоор ИТХ-ыг хоёр удаа хурал товлосон ч нэгдсэн шийдэлд хүрсэнгүй. Өнгөрсөн сарын 22-нд болсон хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч НИТХ-ын даргад нэр дэвшсэн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан юм.

Өнөөдөр НИТХ хуралдах байсан ч МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Ингэснээр ирэх даваа гариг буюу 10-р сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй учраас завсарлага авчээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?