ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ХҮҮ 3.5 ХУВЬ БОЛЖ БУУРЧЭЭ

2017-10-02  

Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.1 хувийг хэвийн зээл, 5.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн бол 13 хувь нь буюу 72.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй байна. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс 21.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 47 хувиар өсжээ. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 480 ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.5 хувь болж өмнөх улирлынхаас 0.6 пунктээр буурсан байна.

 

 

Эх сурвалж : СЗХ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?