
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, Нийслэлийн иргэдийн сэтгэл зүрхэнд нийцсэн барилга, байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр, франчайзинг, брэндингийн төсөл, санаачлага гэсэн дөрвөн чиглэлээр хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулан “Нийслэлийн өдөр” шагнал гардуулдаг уламжлалтай.
- Хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгэмд бодит нөлөө үзүүлсэн,
- Ашиглаж буй техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн,
- Ажлын байрыг олноор бий болгосон
- Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон
- Бүтээгдэхүүнээ олон улсад таниулсан
- Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан
- Нийслэл, дүүргийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
- Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон гэх үзүүлэлтээр сонгон шалгаруулна.
Иймд 2017 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны тасагт хүргүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг
- Байгууллагын танилцуулга /3 хуудас/
- Бүтээн байгуулалтын танилцуулга /7 хуудас/
- Ач холбогдол
- Онцлог
- Тайлбар
- Тооцоолол
- Схем
- Хөрөнгө оруулалтын хэмжээ
- Фото зураг
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны тасаг /Б.Золзаяа - 323304, 89060077/-аас авна уу.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна