ДЭНДҮҮ ӨРӨВДӨЛТЭЙ ЦАЛИНТАЙ МОНГОЛЫН ЭМЧ, БАГШ НАР

2017-10-03  

Европын толгой улсын нэг болох Германы эмч нарын сарын дундаж цалин 10 мянган евро. Дөнгөж ажилд орж буй эмчийн цалин 8 мянган евро. Монгол төгрөгөнд шилжүүлбэл, сардаа 24 саяас 30 сая төгрөгийн цалин авч байна гэсэн үг. Үүнийгээ ч Германы эмч нар голж, Норвеги, Швед, Швейцарь зэрэг улс руу өндөр цалинтай ажлыг зорьдог гэж Хатагтай эмнэлгийн үүсгэн байгуулагч, Герман улсад эмчийн мэргэжил эзэмшсэн Отгонболд эмч тодотгож байна.

Тэгвэл монгол эмчийн жилийн цалин нь хөгжилтэй орны эмчийн нэг сарын цалинтай ч ойртож очихгүй байгаа нь тун өрөвдөлтэй. Японд, бага ангийн багшийн сарын цалин мөн л 10 мянган ам.доллартай дүйдэг байна. Энэ бол сардаа 25 сая төгрөгийн цалин авч байна гэсэн үг.

Тэгвэл Монгол багшийн жилийн цалингийн нийлбэр нь ч япон багшийн нэг сарын цалинд ч дөхөж очихгүй байгаа нь гунигтай. Ийм л цалингаар эмч, багш нараа зүтгүүлж ирсэн, зүтгэ гэдэг төртэй байгаа нь гутамшиг. Гадаадаа орхиод Монголтойгоо зүйрлэе. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Лүндээжанжангийн дүү гэх Баярсайханы сарын цалин 10 сая төгрөг. Үүнд эмч багш нарын жилийн цалин ч мөн л хүрэхгүй.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан шүүх болох прокурорынхны цалинг хэд дахин нэмж болно, төсөв даадаг гэдгийг үлгэрлэснийг ч санахад илүүдэхгүй. Бусдад худалдагдахгүй, шударга ёсыг тогтоохын тулд гэдгээр шалтаглан шүүгчид болон прокурорынхны цалинг хэд дахин өсгөсөн. Тэдний сарын цалингийн дундаж нь 5-8 саяд хэлбэлздэг.

Энэ шударга, ариун явдал мөн үү? гэж асуух ёстой. Банкны зээлэнд системээрээ хүлэгдэж, ядуучуудын эгнээнд жилээс жилд гулсан шилжиж буй эмч, багш нарын цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцлийг эрүүл саруул хөдөлгөөн гэж харахаас өөр аргагүй. Улс хөгжихийн үндэс нь боловсролтой, мэдлэг чадвартай, дээр нь эрүүл саруул иргэн юм.

Тэгвэл энэ суурийг тавьдаг эмч, багш нартаа гар татдаг биш, гар сунгадаг төртэй больё. Би эмч, багш нарын цалингаа нэмүүлэх хөдөлгөөнийг дэмжиж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа: Нэмээч ээ, нэмээч 2017-10-03
Саруул:Зах гэдэгт хиартлаа цохиулсан. Нэмэх нь зөв 2017-10-03
Ганзориг:Даргатай байснаас эмч, баштай байсан нь дээр 2017-10-03
Мэндээ: Цалин ч гэж дээ, хөөрхий. Дусаал л юм даа, бусадтай харьцуулбал 2017-10-03
ДОНДОГ:ЦАЛИН НЭМЭЭЧЭЭ 2017-10-03
ЗАНГАД:ЦАЛИН ХААНА ХААНА АА БАГА Л БАЙНА 2017-10-03
ЗОЛОО:ЭНЭ СТАТИСТИКИЙН ХОРОО ЦАЛИНГИЙН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ ЖООХОН АМЬДРАЛДТАЙ ЯРИАЧЭЭ. 2017-10-03
НАРАН:ЦАЛИН НЭМЭЭЧЭЭ 2017-10-03
ЁНДОН :ДЭМЖИЖ БАЙНА 2017-10-03
zochin:bugd l tsalingaa nemuulne gedeg bolj dee 2017-10-03
золэрдэнэ:төрийн албаныхан ч цалингаа нэмүүлдэг байж хувийн хэвшилд ажилдаг хүмүүс яах вэ цалингаа нэмүүлий гэхээр халчина 2017-10-03
zochin:tsalin nemeh surgaar yumii une tengert hadah wii gehees aij bna 2017-10-03
иргэн:монгол эмч нарын сэтгэлд нь тохирсон цалин өгч байгаа нь тэр ш дээ. муусай ацнууд эхлээд үйлчилж сурчаад цалин нэм гэж хэлж сурцгаа 2017-10-03
Наран:Энэ хүмүүсийн цалинг нэмж, хүүхдийн мөнгийг бүрэн өгсөн засаг бол хэдэн жилдээ төр барина даа 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?