ЗҮҮНБҮРЭН, ШААМАР, ЦАГААН НУУР, ТҮШИГ 4 СУМЫГ ДАЙРАН ӨНГӨРӨХ 110 КМ АВТО ЗАМЫГ ЗАСМАЛ БОЛГОНО ГЭЖ АМЛАСААР БАЙХ УУ ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ?

2017-10-03  

Монгол Улсад эрүүл, аюулгүй хүнс нийлүүлдэг гол нутаг Сэлэнгэ аймаг гэдгийг хүн бүр мэднэ. Улаанбуудайн төмс хүнсний ногооны дийлэнхийг тээвэрлэдэг 110 км-ийн урттай зам тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутгийг дамнадаг. Гэвч энэ зам өнөөдөр их засварт оролгүй даруй 10 жил болжээ. Тус замыг 1983 оноос хойш огт их засвар хийгээгүй гэж тус замаар тээвэр хийдэг жолооч нар ярьж байсан юм. Тээвэр хийж байгаа жолооч нар хэлэхдээ 3-4 цаг явах боломжтой замаар хонон өнжин явж ялангуяа “Бороо цас ихтэй үед тээвэр хийхэд бэрхшээлтэй байдаг тухайгаа ч хэлж байлаа.

Тус замыг ухаж тэгшлэх бус шороо асган далан босгох учиртай. Аймаг, орон нутгаас жил бүрийн намар ургац хураах үеэр өнгөн хэсгээс нь хуссаар байгаад одоо газрын хөрснөөс доошоо 40 см хүртэл ухчихжээ. Сэлэнгэ аймгийн дөрвөн сумыг дамнасан 110 км замыг асфальтан зам болгох хүсэлт олон удаа гаргасан боловч шийдэлд өнөөг хүртэл хүрэхгүй байгааг аймгийн тус сумдын засаг дарга нар учирлаж байлаа.

Мэдээж улсын хэмжээнд хэрэглэх будаа, тарианы 30 хувийг тээвэрлэдэг гол зам учраас хөсөр хаяж чадахгүй байгаагаа Сэлэнгэ-АЗЗА” компанийн гүйцэтгэх захирал Л.Ганболд бидэнд хэлж байв.

УИХ-д нэр дэвшиж байгаа хүн болгон “Замтай болгоно” гэж амлаад л гардаг. Гэвч өнөөдөр нөхцөл байдал ийм л байна. Амлалтад итгэсэн иргэд, сонгогчид засмал замтай болно гэж хүлээсээр... эдийн засгийн болоод эд хөрөнгийн хэмнэлт гарна гэж хүлээсээр...

Харамсалтай нь ард түмнийг хоосон хошгируулсаар гурван удаагийн сонгууль буюу 10 жилийг ардаа үдсэн “Буянтай зам” одоог хүртэл шороон зам хэвээр байсаар...

Шинээр байгуулагдаж буй Засгийн газар хүнсний аюулгүй байдалд анхаарч байгаа бол, энэ замын асуудлыг анхаарч үзнэ гэж найдаж байна.  

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ASUUDAL IIM HETSUU BAIHAD SELENGEES GARSAN GISHUUD YU HIIGEED BNAA 2017-10-03
zochin:ENE UNEN SHUU 2017-10-03
zochin:SONGUULI BOLOHOOR ZAM TAVINA GJ YARIJ GARDAG HUN OLON BNA DAA 2017-10-03
zochin:DORNODIIN ZAM8 SHAAMARIIN ZAM DUUSAJ ARD TUMENII ZOOO TENIIGEESEI DEE 2017-10-03
zochin:AMLALT HEZEE DUUSAJ ZAM ZASMAL BOLOH WE 2017-10-03
SELEGIIN ZALUUCHUUD:MANAIHAAS SONGOGDSON HUMUUS YU HIIGEED BNAA ZAMAA ZASAACHEE ?????????????? 2017-10-03
zochin :zam dagaj hugjil gedeg dee 2017-10-03
mgl khun:ene zamiig hurdan zasaad shineer bariad ugchuusei. ashiggvi hereggvi gazar zam barij bhasr iim ****shgvi ****ard****tai c****al gazaraa ehleed barimaar yumaa. ard irged hvleeseer bna shvv. 2017-10-03
zochin:Д.Эрдэнэбат С.Баярцогт гэх хар луйварчид... 2017-10-10
цагааннуур сумын иргэн Э. Эрдэнэбат :Энэ зам олон жил ярьж бн хурдхан сайхан замтай болчих юмсан да олон уих гишүүд нэр дэвшээд ирхээрээ сайхан замтай болгоно гээд л бсн дандаа худлаа ярьдаг 2017-10-10
Зочин:Буянтай замаар сонгуульд гарсан ямар.ямар их хурлын гишууд байна вэ.ил зарлаач нутгийн иргэд мэддэг болог.дахин буу.соншо ****уудыг 2017-10-12
Топор:Энэ Ан ын Эрдэнэбатын худлаа нэр төр ашиг хонжоо хайж их хуралд гишүүн болохын тулд тёндёрь мөнгөнөөс хусах гэж энэ замыг анх санаачилсан юм. Харин Ж.Эрдэнэбат. (Ёрөнхий сайд ) байхдаа элдэв уул уурхай зөвшөөрөл өгч байсны оронд гишүүн Оюундарь ( ЖДҮС ын хулгайч) мөнгө хулгай хийж байсны оронд энэ замыг хийсэн бол Сэлэнгэ нутгийнхан Шаамар Зүүн бүрэн Найрамдал Зэлтэр сумын тариачин ногоочин малчид их баярлах байх даа Сэлэнгэ даяаараа 3 сумын иргэд хамтарч Сэлэнгэ АЗЗА ынхан барга онц дүнтэй зам тавь даа 2019-08-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?