Р.НЯМДОРЖ : ЖИЛИЙН КАЛЕНЬДАРЧИЛСАН БАРИЛДААНЫ 50 ХУВЬД НЬ ОРОЛЦООГҮЙ БӨХЧҮҮДИЙГ УЛСЫН НААДАМД БАРИЛДУУЛАХГҮЙ

2017-10-03  

Монголын үндэсний бөхийн холбоо шинэ журамтай болсон байна. Энэхүү журмаар бөхчүүдийн идэвхи, оролцох оролцоог сайжруулах зохицуулалт хийсэн гэж Үндэсний Бөхийн Холбооны удирдлага мэдэгдэж байна.

Бөхчүүд жилд барилдах ёстой 10 барилдааны 50 хувьд нь оролцоогүй бол Улсын наадамд барилдах эрхийг хасахаар журамд заажээ. Зөвхөн Улсын наадам төдийгүй Цагаан сарын барилдаанд оролцох эрхийг хасна гэж ҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж анхааруулж байна. Энэ журам нь бүх бөхчүүдэд, тэр дундаа өндөр цол зэрэгтэй аварга, дархан аваргад ч хамаарах юм байна. Ийм жишиг олон байгууллагад бий.

Тухайлбал, эрхээ 2 жил хасуулж, их теннисэндээ эргэж ирсэн Оросын алдарт теннисчин Мария Шарапова томоохон тэмцээнд хүслээрээ оролцох эрхгүй болсон жишээг дурдаж болно. Шараповагийн хувьд нээлттэй томоохон тэмцээнд оролцох эрхийг авахын тулд жижиг тэмцээнд оролцож, оноо цуглуулах шаардлагатай болсон байна. Монгол бөх дэлхийн жишигт нийцсэн шинэ журмыг баталж, ийнхүү мөрдөж эхэллээ. 

 

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Nyamdorjiig humuus muu heleed baidag gehdee buhiin sportiig ih hugjuulj bgaa hun dee 2017-10-03
зочин:монгол бөхөө дээдлэх хэрэгтэй 2017-10-03
BUH SONIRHOGCH:NYAMDORJ BOL MONGOL BUHIIN HUGJILD IH HUVI NEMER ORUULJ BGAA HUN 2017-10-03
zochin:buhiin urguu bol ard tunii umch 2017-10-03
ИРИНА:БАЙНГЫН БЭЛТГЭЛ АМЖИЛТЫН ҮНДЭС 2017-10-03
ядамаа:зарим журам нь бас амьдарлд нийцэхгүй тал байгаа 2017-10-03
zochin:buhiin holboog awah gj ih heruul boloh yumaa 2017-10-03
zochin:saihan buhchuudee deedleh heregtei 2017-10-03
марал:монгол улсын бөхгүй төсөөлөх аргагүй дээ 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?