НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР НИЙТ 32 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2017-10-03  

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн  13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл, гүүр хоолой туннел засварын  7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
янжаа:зам сайн хийх хэрэгтэй манай нийслэлийн гэр хороолол замгүй хэцүү байна 2017-10-03
DONOI:GER HOROOLOLIIG SAIN HUGJUULEH HEREGTEI 2017-10-03
ger:hotiin tuv hesgeer sain saijirch bgaa 2017-10-03
ЦЭЭНЭ:GER HOROOLOLD ZAM DED BUTETS SHIIDEH HEREGTEI ODOO CH UTAA EHELLEE 2017-10-03
ОНИО:ЭНЭ ЖИЛ ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ЗАМ ИХ САЙХАН БОЛСОН 2017-10-03
ЖАРГАЛ:сонгинол хайрхан дүүрэг хөгжихгүй байна харанхуйд амьдардаг хүмүүс хаягдсан ертөнцийнхөн болоод байна 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?