Английн Ливерпүүл клубийн ахлагч асан Стивен Жеррард "Legend of Football Award" шагналыг гардлаа. Лондон хотын Grosvenor House Hotel-д болсон шагнал гардуулах үйл ажиллагаанд 100 гаруй зочид хүрэлцэн ирсэн бөгөөд шагналыг Ливерпүүлийн дасгалжуулагч асан Жерар Улье гардуулсан юм.
Энэ үдэш Жерардад хүндэтгэл үзүүлж нэгэн цагт мөр зэрэгцэн тоглож явсан, Ливэрпүүлийн шилдэг тамирчид болох Жэйми Каррагэр, Шаби Алонсо нар хүрэлцэн ирж, үг хэлсэн байна. Мөн Сами Хүүпиа, Фил Томпсон, Рой Хожсон байжээ. Энэ шагналыг өмнө нь Бразилийн домогт тамирчин Пеле, Ливердүүлийн домог Кенни Далглиш, Германы шилдгүүдийг нэг Матьюс нар хүртэж байсан юм. Стивен Жерард одоо Ливерпүүлийн 18 хүртэлх насны багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.