“ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-10-04  

"Монгол, Оросын Хамтын ажиллагаа -2017" эдийн засгийн чуулга уулзалт энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд "Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа" дугуй ширээний уулзалт өнөөдөр/2017.10.03/ боллоо. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн газар тариалан, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хорооны орлогч дарга С.М Жиряков , ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх С.О Белецкий болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

 

Уулзалтын хүрээнд Мал эрүүлжүүлэх төслийн хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээ, Монголын газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын зах зээлд мах махан бүтээгдэхүүн  нийлүүлэх хамтын ажиллагаанд тулгарах саад бэрхшээлүүд, тэдгээрийг арилгах арга замуудыг тодорхойлох, Монгол-Оросын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорнодын аймгийн мах комбинатыг техникийн болон технологийн шинэчлэл хийх талаар хамтран ажиллах тухай санал солилцов.

 
 
ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?