Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Өнгөрсөн даваа гарагт гэхэд нэг өдрийн дотор 266 осол гарч, таван хүүхэд осолд өртсөн таагүй мэдээ байна. Тиймээс 0-10 насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч сургууль цэцэрлэг, автобусны буудал орчим тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, явган зорчигчоо хүндэтгэн анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас зөвлөж байна.
А.САЯН