МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДЫН ХЭН НЬ ИЛҮҮ МЭРГЭЖЛИЙН БАЙВ?

2017-10-04  

Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах, ард иргэдийн саналыг татах зорилгоор МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР байгуулна гэдэг уриаг гаргасан. Мэргэжлийн Засгийн Газар байгуулах санаа нь ард иргэдийн сэтгэлд нийцсэн. Ажил мэргэжлийн онцлогийг мэдэх мэргэжлийн хүмүүсийг томилж, хоосон улс төржилтөөс холдож, салбар бүр нь өндийж, ард иргэдийн амьдрал дээшлэх нь гэдэг итгэл найдвар төрүүлсэн гэж улс төр судлаачид ажигласан байдаг. Гэтэл МАН УИХ-д 65- уулаа болсон цагаасаа эхэлж ард иргэдээ мартаж, хэлсэн амласнаасаа няцсан. Ихэнх томилгоо нь улс төрийн томилгоо болж хувирсан. Амласандаа хүрээгүй гэдгийг ч МАН-аас сонгогдсон УИХ-ын 33 гишүүн ч хүлээн зөвшөөрч, Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн Газраа татан буулгасан. Тиймээс МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаа энэ удаа жинхэнэ утгаар нь биелүүлээсэй гэх хүлээлт дахин үүсжээ. Иргэдийн зүгээс улс төрийн бүлэг, фракцад аль болох барьцаалагдаж хүлэгдэлгүй байж, ажиллах чадвараа харуулсан сайд нараа шигшин үлдээж, саар ажилласан нэгийг нь чөлөөлөх замаар ажиллаасай гэх давхар хүсэлтийг ч ерөнхий сайд Хүрэлсүх, намын удирдлага болон Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ихээхэн ач холбогдол өгч буй Х.Баттулга ерөнхийлөгчид уламжлах болов.

Чойжилсүрэн зурган илэрцүүд

Үнэндээ тахимаа өгч буй Засгийн газрын олон сайд нь мэргэжлийн гэх тодотголд нийцээгүй. Барилгын "Хурд" компанийн ерөнхийлөгч Чойжилсүрэнг сангийн сайдаар томилсон томилгоог хамгийн түрүүнд нэрлэж болно.

оюунхорол зурган илэрцүүд

Байгаль Орчны сайдаар Оюунхоролыг улируулан томилсон нь улс төрийн шахаа гэж харагдсан. Тус Яамны мэргэшсэн төрийн албан хаагчдыг "орвонгоор нь" сольсон гэдэг шүүмжлэл түүнийг анх Байгаль орчны сайд болоход нь дагалдсан. Түүнд салбараа хөгжүүлэх гэхээс илүү, хувийн сонирхол илүү давамгайлсан гэсэн шүүмжлэлийг иргэний нийгмийн байгууллагууд сөхдөг. Энэ асуудлаар шүүх, хуулийн байгууллагад ч хандсан тухай Green sos байгууллага өмнө нь мэдээлж байсан. Энэ алдааг битгий давтаасай гэж хүсье.

Ц.Мөнх- Оргил зурган илэрцүүд

Завсарын сайд нар ч бас үүрэг гүйцэтгэж ирсэн. Мэргэжлийн гэх тодотголд ойртсон зарим нэг сайд байсныг бас үгүйсгэж болохгүй. Хотын даргаар ажиллаж байсан Мөнхбаярын оновчтой шийдвэрийг нь барилгын салбарынхан талархан дэмжсэн. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх- Оргил мэргэжлийн түвшинд ойрхон ажиллаж чадсан сайд нарын нэг.

Цорын ганц шахуу мэргэжлийн сайд нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг байсныг ч бас дурдах нь зөв. Эрүүл мэндийн салбараа зөв удирдаж, салбараа хуримтлагдсан өрнөөс салгаж, иргэддээ ч, эрүүл мэндийн салбарынхандаа ч ээлтэй бодлогын шийдвэр гаргасан нь нийгмийн анхаарлын гадна үлдээгүй. Сүүлд томилогдсон Боловсролын сайд ч мэргэжлийн гэх тодотголд ойртсон. Тэгэхээр мэргэжлийн тэгээд чадварлаг удирдагчид салбар салбарыг хариуцуулж, зөвхөн Мэргэжлийн гэхээс гадна Чадварлаг гэсэн тодотголтой Засгийн Газар байгуулахыг Ү.Хүрэлсүх ерөнхий сайдаас нийгэм хүлээж байна. Барилгын салбартаа нэр хүндтэй байр суурь эзэлдэг "Заг" компанийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат барилгачин Б.Нэмэхбаатар, -Барилгын сайд Мөнхбаярыг улируулан үлдээх эсэх нь бидний хэр хэмжээнээс хэтэрсэн асуудал. Мөнхбаяр сайд сайн ажилласан. Салбар хөгжих, бодлогын чанартай хэд хэдэн чухал шийдвэрийг тэр л гаргасан. Өөрчлөхдөө хүрвэл, Мөнхбаяр сайдыг дээрдүүлдэггүй юм аа гэхэд, салбар нь хүлээн зөвшөөрөх хэмжээний, өмнөхөөсөө дордуулахааргүй манлайлагчийг салбарт нь илгээгээсэй гэж "Заг" группийн ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар болон тус салбарынхан МАН-ын Удирдах Зөвлөлд албан тоот илгээсэн байдаг. Энэ бол мэргэжлийн тэгээд, чадварлаг Засгийн Газрыг бүрдүүлээсэй гэх нийгмийн шаардлага гэдгийг дахин тодотгоё.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Балайчууд:Энэ Оюунхорол балай авгай Цогцэцэг нь царай муутай гэхдээ ажилдаа сайн юм шиг байгаан 2017-10-04
zul:Ervvl mendiin saidiiin hiisen ajluudaas dializiin emchilgeeg toroos hariut****g bolgoson n hamgiin ih taalagdssan. olon hvnii nuruuun deeerhi achaag homgolsoon. 2017-10-04
Emnelgiin ajiltan:Tsogtsetseg nileen olon asuudluudiig zorigtoi shiidwerlesem.Tsartsaasan barilguudiig hudulgudun.Salbariih urgyi bolgoson,Dialeziin emchilger,undur urtihtiin asuudlyydiig dhiidej ihdum ni urgeded mash ih ach holbohdoltoi 2017-10-04
batjargal.d:zam teeveriin yam sain ajillasan said ni ded ni hyrtel amjilt 2017-10-04
Зочин:Энэ 4 -өөс ЭМЯ-ний сайд нь сайн ажиллаж байгаа шүү 2017-10-04
Зочин :2 эмээ уяач 3 болноо гавъяатай хийсэн юмгүй зайлсан нь дээр дээ 2017-10-04
zochin:Цогцэцэг сайд гарч ирээд манай салбар үнэндээ мэдрэгдэм өөрчлөгөж байна. Бид хүртэл урмын үг сонсоод, цалин мөнгө нэмэгдэхийг сонсоод ажил хүртэл хөнгөрөх шиг санагдсан. Миний хувьд согтуу хүмүүсийг эмнэлэгт авахгүй болсонд маш их баярласан. 2017-10-04
болороо:Би хувьдаа баяртай байна аа. Цогцэцэг сайд надад болон манай гэр бүлд асар том сэтгэл зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Гимодеалез гэх эмчилгээг хийлгэх болсон цагаас манай гэр бүл 20 гаруй сая төгрөгийг эмчилгээндээ өгсөн. харин одоо үүнийг төр дааж байна баярлалаа гэхээс өөр юу гэхэв энэ баярласан сэтгэлээ хүн бүрт л хэлээд баймаар байна. 2017-10-04
Оюунхорол худлаа:Монголын хүн амын эрүүл мэндийн асуудал зүгээр солиод сэлгээд болоод бдаг тоглоом биш. Диализын аппаратыг улсаас даадаг болсон нь маш том алхам блаа. Энэ гавьяа бол урьд өмнө нь хийж чадаагүй нь үнэн шүү дээ. Др нь сайд нь эмч нараа цалин нэмэхийг дэмжиж бхад боловсролын сайд таг чиг бгаад бгаа нь салбартаа мэрэгшсэн нь харагдаад бгаа шүү 2017-10-04
Мами:Мэргэжлийн засгийн газар гэж ярьж байгаа бол Цогцэцэгийг үлдээх л хэрэгтэй. Ганц байгаа салбарын хүн нь шүү дээ. 2017-10-04
Мэргэжлийн ЗГ:Хийсэн хүн л зэмлэл хүртдэг гэдэг үнэн юм даа. Хамгийн их хийсэн ажилтай хамгийн их шүүмжлүүлсэн нь энэ эмэгтэй байх. Машин унаа, үнэтэй эмчилгээний зардлуудыг төрөөс хариуцаж болох юм гэж мэдэлгүй явлаа танд амжилт хүсье. 2017-10-04
Мэргэжлийн ЗГ:Хийсэн хүн л зэмлэл хүртдэг гэдэг үнэн юм даа. Хамгийн их хийсэн ажилтай хамгийн их шүүмжлүүлсэн нь энэ эмэгтэй байх. Машин унаа, үнэтэй эмчилгээний зардлуудыг төрөөс хариуцаж болох юм гэж мэдэлгүй явлаа танд амжилт хүсье. 2017-10-04
Салбарын хүн:Цогцэцэг сайд салбартаа маш олон шинэчлэл хийсэн шүү. Гэмтэлийн эмнэлгийг сайжруулж засварласан, элэг бүтэн монгол хөтөлбөр гээл олон ажлууд саяын богинохон хугацаанд хийсээн. Одоо улирааж ажиллуулах хэрэгтэй, гараас нь олон ажил гарна даа.. 2017-10-04
Болор:Цогцэцэг хийсэн юмтай сайд шүү бусдыгаа бодвол... Хамгийн амжилттай нь элэг бүтэн монгол хөтөлбөр. Хичнээн олон гэр бүлийн элэг бүтэн байхад нь тусалсан гэж бодно. Урд урдны сайдууд яагаад ийм ажил санаачлан хэрэгжүүлдэггүй байсанд гайхаж байна 2017-10-04
Иргэн:Иргэд рүү чиглэсэн олон итгэмээргүй сайхан ажлуудыг хийж байна. Ийм олон суманд машин өгөх боломж байсан л байгаа байхгүй юу. Энэ боломжийг нээж өгсөн Цогцэцэг гуайд баярлалаа 2017-10-04
Цогцэцэг best шүү:хаха. тэр чойжилсүрэн оюунхорол 2той энэ Цогцэцэгийг адилтгаж байгаа юмуу? 1 нь эдийн засгийг Цоожилж нөгөөх нь Байгаль орчныг Хорлосоншүүдээ. Цогцэцэгийн ажлууд яригдах биш хийгдсэн юмшүү! Үргэлжлүлж ажиллуулж болдог бол үргэлжлүүлжэд хийлгэмээр байгаа юм. Ламбаагаас авахулаад ЭМЯг авсан сүүлийн сайдууд дотор ийм сайд байсныг мэдэхгүй юм бн. Гэмтэл, элэг бүтэн монгол.. 2017-10-04
Zochin:Tsogtsetseg said salbattaa medegdehuits uurchlult hiisen hundee. Odoo uurchluhud haramsaltai bna daa. Iluu I ihiig hiij chadah daichin busgui dee. 2017-10-04
Saruul:Uldeh gej baij yadaad l bh yumdaa. tavisan zurag heleh gesen sanaa ni zahialgatai gedeg ni haragdaj bn. irgedee bugdiig ni tsagaan tsaas gej bodohoo bolichih heregtei. Tsogtsetseg said bol gariin useg tsugluulj ehelsen ues ni zahialgatai medee nevtruuleg yarilts**** zunduu l yavuullaa. olon niit demjeed setguulch demjeed ergeed tomilogdchihvol bayr l hurgii de hehe. 2017-10-04
=:KHUURKHII,.ODOO NEMER UGUI 2017-10-04
Tanan:Tsogtsetsegiin zahialgaar bichsimu haa****in? 2017-10-04
zochin:Tsogtsetsgiig oiriin humuus ni sai mednee. hajuud ajiiladag olon humuus ni durgui. tanihgui humuust minii hiisen ajil gej hudlaa ****an bichleg uzuulj uuriiguu demjuuleh oroldlogo hiisen . sayhnii Baabariin niitlel deer bichdeg shig huduu yavj bgaa mashinii duguin deer suu dusaaj bgaagaa tavisan ch bh shig . ene odoo saidiin ajil uu . dusaaj bgaa zurgaa bas daruilchijee. Havdriin Chinburen shig hun bol harin bolno shuu. yamar surguuli yamar tirsh****taig ni songoh heregtei . 2017-10-04
Болд:Оюунхорол бол зүгээр газрын л наймаачин. Харин тэр Цоггэрэл ЭМ-н салбарт овоо дорвитой юм хийгээд бх шиг бгаам. Жил тутам сайд сольдогоо болиод ядаад 4 жил юу хийхийг нь хармаар бгаам даа 2017-10-04
mergejliin hun:Monhbayariig yaagaad mergejliin bus gej. Ter Barilgiin injener hun sh dee tiimdee ch hotiig oron suutsjuulah ajliin hureend bodlogiin olon sahan zuiliig hiij ehelsen hun.Odoo yahiig Hurelsuhiin 2 tsilendr ni yamar gradusaar harah ni sonin baina. Sang 2017-10-04
Эвээ ол:Дээдэс нь толгойгоо олохгүй байхад доодчуул яаж олох вээ дээ. Хольж сольж хоорондоо жийлцээд байлгүй хурдан л амласан үүргээ биелүүлээсэй. Одоо 2,5хан жил юу байх вээ? Сайн ажиллаад аждлаа зүгшрүүлцэн хүмүүсээ хэвээр үлдээгээд урагшилсан нь зөв 2017-10-04
Erdene:Oyunkhorol said kharin ch manai salbart olon khurungu oruulaltiig tataj olon ajluudiig ekhluulsen shuu. Ug ni tsaash ni urgeljluulbel zugeer baisan yumdaa. Kharamsaltai l yum. 2017-10-04
Erdene:Oyunkhorol said kharin ch manai salbart olon khurungu oruulaltiig tataj olon ajluudiig ekhluulsen shuu. Ug ni tsaash ni urgeljluulbel zugeer baisan yumdaa. Kharamsaltai l yum. 2017-10-04
Public :ЭМЯам сайн ажилласан, сайн ажиилах ч болно гэж бодож байна 2017-10-04
Зочин:Бүх сайдаа аваад зайлуул таарна. Цогцэцэг шоучин намын даалгавараа биелүүлсэн авгай болиул таарна 2017-10-04
Bilegee:Eruul mendiin said Tsogtsetseg emch sain ajillasan.Bolomj baival urgeluulen ajilluulbal.Bogino xugatsaand ix zuil amjuulsaan.Omnox said nar iim baij chadaagui e.Bayarlalaa! 2017-10-05
azaa:bas neg bur anhan ****tnaas ni yvj avraga bur baatar bolson jinhene mergejliin gej helj bolohoor neg said bsnii g bvv mart hahaha 2017-10-05
azaa:bas neg bur anhan ****tnaas ni yvj avraga bur baatar bolson jinhene mergejliin gej helj bolohoor neg said bsnii g bvv mart hahaha 2017-10-05
Зочин:Мэргэжлийн худалч авгай Оюунхорол. мэргэжлийн хорчин Оюунхорол, мэргэжлийн хулгайч Оюунхорол оо гэж 2017-10-05
Жирийн эмч :Улс төрөөс хамааралгүй, стрессгүй, бас зөв бодлоготой эрүүл мэндийн салбарт ажиллахад сайхан байсан. Яана даа энэ их хүндэрсэн хүмүүсийг, эцсийн шатанд орсон байна гэж л оношлогддог байсан элэг, бөөр, зүрхний асуудлуудыг эртнээс оношлоход бодлогын чиглэл зөв гаргаж өгсөн, дэмжсэн, эмнэлгийн ажилтнууддаа ээлтэй хандаж үргэлж урам өгч байсан, манай сайд зөв сайн ажилласан.Энэ эрчээр нь явуулбал нэг генерацын дараа л жинхэнэ ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНтэй орон болноо. Итгэлтэй байна. 2017-10-05
Ганаа:Сайд сайн ажилладаг мэргжлийн хүн байхаар салбар сайн хөгждөг юм байна шүү. Эрүүл мэндийн салбарыг үнэхээр л суг татаж хөгжүүлж чадсан сайд бол Цогцэцэг сайд юмаа. Энэ эмэгтэйгээр бахархаж байна. Ард түмэн ч их магтаж үнэлж байна. Энэ хий хоосон цаасан малгай биш байхаа. Би ч мэргэжлийн салбараа мэддэг хөдөлмөрч дайчин сайд юм гэж үнэлж байгаа, ийм хүнийг л улируулж ажиллуулах хэрэгтэй. 2017-10-05
Zochin:Zam teevriin yamnii said Ganbat jinkhen mergejliin Khun shuudee. Ajlaa ch sain Khiisen, uldeekh l kheregtei. 2017-10-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?