Хуулиас айж амьдарна Хууль сахиулагчаас айхгүй Ингэж Хүрэлсүх ерөнхий сайд хэлсэн. Энэ үг миний сэтгэлд хүрлээ. Бид олон зүйлийг өөрчлөх, зогсоох ёстой. Тэр дунд хууль сахиулагчдын үйлдлийг зогсоох цаг болсон. Саяхан л ерөнхий сайд, шадар сайдаа тагнасан чагнасан асуудал яригдсан. Өнгөрсөн парламентад УИХ -ын гишүүн, Хууль зүйн сайд Тэмүүжинг чагнасан тухай асуудлыг мөн л Байнгын хороогоор хэлэлцэж байсныг санаж байна. УИХ-ын хамгийн түрүүнд хийх, зогсоох ажил бол хуулийн байгууллагынхны хууль бус үйлдэл. Хуулийн байгууллагууд улсаа, төрөө ч барьцаалсан. Энэ асуудалд цэг тавих ёстой.
Э.ЦЭРЭНДУЛАМ