Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Сэргэлэнг томилж байхад олон хүн эргэлзэж байсан. Нэгд мэргэжлийн биш, хоёрт туршлага багатай гэдгийг онцолж байсныг санаж байна. Түүнийг М.Энхболдын фракцийн, тэр дундаа уяачдын төлөөлөл ч гэж өөнтөглөн харж байсан. Гэтэл яг үнэндээ Сэргэлэн шиг салбартаа хийсэн юмтай сайдыг нэрлэ гэвэл, түүний урд гишгэх сайд олдохгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Control.mn сайтаас явуулж буй "Сайд нараас хэнийг нь улируулан үлдээвэл зохих вэ?" санал асуулгыг ч Сэргэлэн сайд тэргүүлж буй нь санамсаргүй хэрэг биш гэж үзэж байна.
Хоёрхон зүйлийг онцольё. Нэгдүгээрт, яамныхаа багийг маш чадварлаг удирдан зохион байгуулсан. Төрийн нарийн бичиг, дэд сайд, газар хэлтсийн дарга нараа нэг баг болгон удирдаж чадсан нь түүний удирдан зохион байгуулах чадварыг илтгэсэн. Тиймээс ч ажил урагштай өөдрөг байсан.
Хоёрдугаарт, гадаад, дотоод харилцааг шинэ шатанд гаргаж чадсан. ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, экспортыг тэлж чадсан. Монгол улсын эдийн засагт хөдөө аж ахуй, газар тариалангийн эзлэх жинг нэмэгдүүлэх ажлыг Сэргэлэн сайдын баг л амжилттай гүйцэтгэсэн. Тиймээс Монгол улсын эдийн засгийн өсөлтөд Хүнс, Хөдөө аж ахуйн салбар жинтэй хувь нэмэр оруулсан. УИХ чуулган дээр ерөнхийлөгч, ерөнхий сайдын хэлээд буй " хүнс экспортлогч орон болно" гэдэг үгийг утгаар нь хийж эхэлсэн гавьяаг Сэргэлэн сайдад хаяглаж болно.
Улируулан үлдээх сайдад ХХААХҮ-ийн сайдыг CONTROL.mn нэрлэлээ.
Ц.ХИШИГЖАРГАЛ