ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДАД ДАХИН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2017-10-05  

Өчигдөр буюу 4-ний УИХ-ын чуулганаар  МУ-ын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг баталсан. Шинэ ерөнхий сайдтай зэрэгцээд түүний байнгийн хороон дээр эмч, багш нарын цалинг нэмэхгүй гэж хэлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулсан. Тус жагсаалд 200 орчим эмч нар оролцсон байна.

Тэгвэл өнөөдөр эмч нарын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулж, 15 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчдын гарын үсэг бүхий 2 дахь шаардлагаа Ерөнхий сайдын ажлын албанд хүлээлгэн өглөө. Тус шаардлагад МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах, мэргэжлийн боловсон хүчин, удирдлагаар хангах, улираан томилохыг дараагийн байгуулагдах засгийн газраас шаардаж мэдэгдэл хийлээ.

Мөн тэд өнгөрсөн нэг жилд эрүүл мэндийн салбарт хийгдсэн өөрчлөлт шинэчлэлүүдийг дурдаж, тус ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарах, төрийн бодлогын залгамж халааг онцгойлон анхаарахыг хэлж байсан юм.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЖАЛГАНЫ СЭТГЭХҮЙ:БИ БОЛБОЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ЖАЛГАНЫ СЭТГЭХҮЙ. 2017-10-05
Зочин:иш чааваас 2017-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?