FIBA 3X3 FAST TRACK ОЛОН УЛСЫН КЕМП ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2017-10-06  

FIBA 3x3-ийн өсвөрийн хүүхдүүдийг өндөр түвшинд бэлтгэх зорилготой "FastTrack" хөтөлбөрийг дэлхий даяар хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн гол зорилго нь U18 насны тамирчдыг хамруулан 2024 оны Олимпод оролцох тамирчдыг бэлтгэх юм. Энэхүү хөтөлбөрт Монгол улс энэ оноос хамрагдаж эхэлсэн ба дотооддоо хоёр удаа сургалт, кэмп хийсэн бол Малайз улсад болсон олон улсын сургалтанд нэг удаа хамрагдсан. 

Fiba 3x3 "FastTrack" хөтөлбөрт хамрагдаж буй улсууд нь дотоодын кэмпийг жилд 4 удаа, Олон Улсын кэмпэд нэг удаа гадагшаа явж оролцох, нэг удаа эх орондоо зохион байгуулах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд FIBA 3x3 Fast Track хөтөлбөрийн олон улсын кэмп өнөөдөр Орчлон спорт клубын зааланд эхэллээ. 

Манай улсад болж буй тус сургалтанд Япон, Шриланк, Монгол гэсэн 3 орны 32 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд FIBA 3x3 Fast Track хөтөлбөрийг АНУ иргэн болон дасгалжуулагч Чак Арнолд удирдан явуулж байна.

Өнөөдөр болон маргааш 2 өдөр сургалт явагдаад ирэх ням гарагт 3 орны хооронд сургалт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдын хооронд тэмцээн болж аваргаа шалгаруулах юм.

 

 

МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zolboo:manai bag tamirchidad heregtei surgalt bna. 2017-10-06
БЯМБАА:Зөв зүйл сайн сураад авах хэрэгтэй. 2017-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?