МОНГОЛЧУУД ЗЭЭЛЭНД, МОНГОЛ УЛС ӨРӨНД БАРИГДЖЭЭ

2017-10-07  

(Нийтлэл)

Нийгэм буруу тийшээ эргэжээ. Улс төрчдийн хоосон амлалтанд хууртаж ханажээ. Иргэд цаашид тэсэх тэсвэрлэх аргагүй болсон байна. Монгол орон даяар өрийн сүлжээнд хэрэгджээ. Тусгаар тогтнолын асуудал ч эргэлзээ төрүүлж эхлэв. Бизнесийн салбар төдийгүй, оюутан, төсвийн албан хаагчид, тэтгэврийнхэн, тэр бүү хэл хамгийн хараат бус гэгдэх малчид хүртэл зээлийн сүлжээнд хамрагдсан байна. Дээр нь, ард иргэдийг шулан мөлжигч, мөнгийг нь хүүлэн өргөжин тэлэгч Голомт, Хаан, Худалдаа Хөгжил гээд Банкны дийлэнх нь гаднын хөрөнгө оруулалтанд тулгуурласан тухай таагүй мэдээлэл чих дэлсэж байна.

Монгол орон тэр чигтээ, улс төр, эдийн засаг, засаглалын гажуудалд нэрвэгджээ. УИХ-ын гишүүн, ерөнхий сайд асан Сү.Батболд ( Төрийн өмчит Чингис зочид буудал зэргийг хувьдаа хувьчлан авсан, Алтай Трэйдинг компани), Петровис компанийн үүсгэн байгуулагч Оюунгэрэл ( Төрийн өмчит саалийн үнээ болох НИК шатахуун түгээх компанийг хувьдаа хувьчилж авсан, "Energy resource" компанийн хувь нийлүүлэгч), УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Г.Батхүү ( Монголын хамгийн том архи, пиво, ундааны үйлдвэрийг хувьдаа хувьчилж авсан ), сахал хочит Эрдэнэбилэг ( Худалдаа хөгжлийн банкны 99 хувийг эзэмшигч) , УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Байгаль Орчны сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт ( 3 сая ам.доллараа оффшорт мартсан, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгийн том эзэмшигч) гээд ердөө л 30 гэр бүл Монголын газар дээрхи болон газар доорхи баялгийг эзэмшиж байна. 30 гэр бүлийн жагсаалтыг ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд хийж байсан улс төрчид, тэдний хаалт хамгаалалт дор бизнесийг нь цэцэглүүлсэн бизнес эрхлэгч цөөхөн хүн л үргэлжлүүлнэ. Энэ нэрс бүтнээрээ тун удахгүй ил гарна.

Монголын хүн амын 3 хүрэхгүй хувь нь Монголын баялгийн 97 хувийг эзэмшиж, үлдсэн 3 хувийг нь хүн амын дийлэнх 97 хувь нь хүртэж буй нь огт шударга бус хуваарилалт юм. Иргэд тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж эхлэв. Хүрэлсүх ерөнхий сайдын хэлснээр иргэд " ууртай" байна. Зүгээр нэг уурлах биш, тэмцэх, тэмцлийн замаа өөрсдөө хайж, эрэлхийлж байна. Энэ бол албан тушаал, сандал суудлын төлөө тэмцэл биш гэдгийг ч эхнээсээ онцолж байна. Нийгмийг хамарсан маш том давалгааны эхний дохио нь эмч, эмнэлгийн ажилтаны ажил хаях сануулга болж байх шиг. Энэ ажил хаялт хэрхэн яаж өргөжин тэлэхийг төсөөлж чадахгүй. Эмч, эмнэлгийн ажилтаны 90-95 хувь нь цалингийн зээлтэй. Дунджаар 300-650 мянган төгрөгний цалинтай. Сүүлийн 12 жилд " дусал" ч цалин нэмээгүй. Тус салбарынхан цалингаас цалингийн хооронд амьжиргаа залгуулж ирсэн. Одоо ингэж ч чадахаа больж, цалингаа банкны өрөндөө өгөөд, гар хоосон гэртээ харьдаг болсон тухай ажилтанууд нь ярьж байна. 650 мянган төгрөгний хэдийг нь өрөндөө тушаагаад, хэдээр нь байрныхаа төлбөрийг хийгээд, хэдээр нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд, хэдээр нь хувцасла, хоолло гээд байгааг ч ойлгох гээд ч ойлгоход бэрх.

Ийм төртэй, жолоодогчтой байна гэдэг бол үнэндээ гутамшиг. Энэ бол доромжлол. Тэгэхээр улс төрчдөд найдах, итгэх хэцүү болжээ. Улс төрчид нь жолоодогч нар шиг байж чадсангүй. Эдийн засагчид нь ч улс орны төлөө дуугарсангүй. Шүүгчид нь шударга ёсыг тогтоогч шиг байж чадсангүй ээ. Луйварчдад найр тавьсан гажуудсан нийгэм Монголд бий болсон байна. Улс төрчдөд тулгуурласан нийгэм цаг үеэ өнгөрөөжээ. Одоо шударга иргэдээ тулж түшсэн, иргэний давшингуй, дэвшилтэт, ёс суртахуунтай нийгэм байгуулах цаг болжээ. Ноён урваач, нохой шарваач гэдгийг амьдрал дээрээ үзлээ, тууллаа. Тэсвэр тэвчээрт хязгаар байдаг гэдэг энэ ажээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДАМДИН:АРД ТҮМЭН ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨӨД УДАЖ БАЙНА!!!! 2017-10-07
Sam****:ene uls ornoog deehs tatah aaviin huu garsan yum chin deerdeh bh gej naidaad l suuna 2017-10-07
ZOCHIN:ARD MUNEM NAIDAAD L SONGODOG GETEL ENE HEDEN ULS RURCHDIIG N HARAARAI.AMI HOOHOILSON NOVSHNUUD 2017-10-07
Зээлтэн:Эцсийн найдвар шинэ ЕС 2017-10-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?