ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : БИД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД, ТАЛХНЫ МӨНГӨТЭЙ ХАРИХЫН ТУЛД ТЭМЦЭЖ БАЙНА

2017-10-09  

Эрүүл мэндийн салбарт үүсээд буй асуудлын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос  өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ . Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас өчигдөр 21 аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж, жагсаал хийсэн . Гэвч үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байгаагаа хэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдыг ажилд нь үлдээхийг хүссэн мэтээр улстөржүүлэн тэдний тэмцлийг буруугаар тайлбарлаж байгаа учраас энэ хурлыг хийж байгаа аж.

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна хэмээн хэлсэн юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Өчигдрийн УИХ-ын чуулганаар эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Эмч нарын цалинг 30 хувь бус 50 хувиас доошгүйгээр нэмэх ёстой.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажлаа хийхгүй байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг хүсч байна. "Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна" хэмээсэн юм.

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

Гэхдээ тэд тангараг өргөсөн эмч нар тул өвчтөнүүдийг хүндрүүлэхгүй, хохироохгүйгээр ажил хаялт хийх юм байна.

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД : Бид зээлээ төлөөд, талхны мөнгөтэй харихын тулд тэмцэж байна Arslan.mn

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?