ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭХАА-ИЙН АВРАГЧИД ШУУРХАЙ АЖИЛЛАЖ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЛАА

2017-10-09  

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн иргэн Х.С нь 41 настай, эрэгтэй 2017.10.07-ны өглөө 07 цагт үхрээ хайхаар гэрээсээ гарч сураггүй алга болсон байна. 2017 оны 10-р сарын 07-ны орой 21 цаг 55 минутанд Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуурын Завсарын арал гэдэг газраас иргэн Х.С-ийн мотоцикол, утас, хувцасыг нь оллоо гэх мэдээг хүлээн авч уг дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-н дарга ахмад С.Даваажаргалаар ахлуулсан 10 алба хаагчтай шуурхай бүлэг ажиллан эрлийг түргэн шуурхай явуулсаны үр дүнд иргэн Х.С-ийг завин дээрээ осгосон байдалтай байсныг олж тухайн иргэний амь насыг аварсан байна. 

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?