НИТХ-ын ээлжит хуралдаанаар нууц санал хураалт явуулж шинэ даргаа тодрууллаа.
Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцсон бөгөөд С.Амарсайханд 21 буюу 51.2 хувийн санал өгчээ. Харин өрсөлдөгч Д.Баярсайхан 19 санал буюу 46.2 хувийн санал авчээ. Санал хураалтын дүнг үндэслэн олонхын санал авсан С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар санал хураалгаж 70 хувь дэмжсэнээр батлагдлаа. Ийнхүү хоёр долоо хоног сунжирсан асуудлаа НИТХ шийдэж, өнөөдрөөс даргатай боллоо.
Ц.БАТТУЯА