487 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

2017-10-09  

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар 2017 оны 10 сарын 07, 08-ны өдрүүдэд тохиолдсон цаг агаарын аюулт үзэгдэлийн үеэр цасанд суусан, төөрсөн, замын хажуу руу орсон гэх дуудлагуудын дагуу ажиллаж нийт 487 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

- Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40-р ангийн алба хаагчид тус сумын Хараа багийн “Хустайн даваа”, “Сэтэрхийн хөтөл”, “124-ын даваа”, “Тахилтын даваа” Гонир багийн “Бөө булгийн даваа” гэдэг газруудад их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар нийт 443 хүнийг аварч, 102 автомашиныг цаснаас татан гаргаж ажилласан.

- Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61-р ангийн алба хаагчид тус сумын Гавшгай багийн “Гавшгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар ажиллаж, 9 автомашиныг цаснаас татан гаргаж, 42 хүнийг аварсан.

- Баянгол сумын Гонир багийн “Хүн чулуутын хөшөө” гэдэг газар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/ нар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 16:40/ Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40-р ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн, хайх ажиллагааг зохион байгуулж, Төв аймгийн Сүмбэр сумын “Шавар хэрэм” гэдэг газраас 2 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ Онцгой байдлын газраас мэдээлж байна

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Сирид явуулччих юмсан. Тэгвэл олон мянган хүнийг аврах байх. 2017-10-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?