БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 14, 127, 126, 136 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

2017-10-10  

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай болсон билээ. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын  орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэгт бүтээн байгуулалтын дараах ажлууд өрнөжээ.

Дүүргийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр 80.44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17.22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 4 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1.62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж буй аж.

Боловролын салбарт энэ хичээлийн жилд 14, 127, 126, 136 дугаар сургууль шинээр ашиглалтад орсон байна Ингэснээр бага боловсролын хамран сургалтын хувь 99.88 хувьд хүрсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт 53800 хүүхэд ЕБС-д хамрагдсаны 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

Тус дүүрэгт өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр олон ажлыг хийсэн байна. Тухайлбал, 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд орон сууцны хороололд 67, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэжээ. 2012 онд 4860 ширхэг гэрэлтүүлэгтэй байсан бол 2017 оны аравдугаар сарын байдлаар 10810 ширхэг болж өссөн юм. Мөн дүүргийн хэмжээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр туслах зам болон орон сууцны хороолол доторх 1650 м.кв талбайн замын эвдрэлийг нөхөн засварлаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Харин дүүргийн Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуу хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулан ажилласан бөгөөд нийт 2420 төрийн албан хаагчийг оролцуулж 45 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэлжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сантай болсон. Мөн энэ онд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх 1654 гэрээг байгуулан ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар татварын орлого 1.69 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 1.43 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өссөн дүнгээр 14.34 тэрбум байхаар төлөвлөснөөс 13.06 тэрбумын гүйцэтгэлтэй байна. Нэг үгээр хэлбэл, татварын орлого өссөн дүнгээр 1.27 тэрбум төгрөгөөр тасраад байгаа гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?