АЛДАРТ “КАТЮША”-ЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

2017-10-10  

Зөвлөлтийн цэргийг ялалтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тийрэлтэд пуужин харвагч “Катюша”-ны тухай сонирхолтой материал олсныг орчуулан та бүхэн хүргэж байна. Дайны үеэр Попково гэдэг тосгоны ойролцоох германчуудын эсрэг зөвлөлтийн цэргүүд “Катюша”-аар галласны дараа герман цэргүүд оросуудыг маш олон их буугаар зэрэг галлаж байна гэж бодож байсан гэдэг. 

- 1937 онд зөвлөлтийн нисэх хүчний ангиуд 82мм болон 132мм-ийн тийрэлтэд сум хүлээн авч ашиглаж эхэлсэн бөгөөд уг тийрэлтэд сумыг армид ашиглах боломжтой юм байна гэдгийг олж харжээ.

- 1941 онд Зис-6 машин дээр суурилсан 16 тийрэлтэт сум бүхий машиныг үйлдвэрлэж гаргасныг “Бм-13” гэж нэрлэх болсон юм. 

- Үйлдвэрээс гарсан анхны “Бм-13” машины кабин дээр нь томоор “К” үсэг бичсэн байсан нь “Катюша” гэж нэрлэх эхлэл болсон гэж үздэг. 

- 1941 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ерөнхий командлагч Сталины тушаалаар тийрэлтэд артиллерийн анхны 8 хороог бий болгосон бөгөөд 9 дүгээр сарын 12-нд 9 дэх хороог байгуулж байв. Тухайн үед тийрэлтэд артиллерийн нэг хороо нь 5-10 секундийн хугацаанд 576 ширхэг пуужин харвах чадалтай байсан бөгөөд эдгээр пуужингууд нь 100 гектор талбайд байрлаж буй дайсныг устгах боломжтой байлаа. Пуужингийн толгой нь газарт унаж задраад, задарсан хэлтэрхий нь 800 хэмийн халуун үүсгэж, эргэн тойрныхоо бүх зүйлсийг шатаадаг байсан учраас уг дайснууд зэвсгийг аюултайд тооцож байсан юм. 

- Шинэ зэвсэг болох “Бм-13”-ыг нууцлах тухай чухал шийдвэрийг 1941 оны 9 дүгээр сарын 8-нд гаргасан байдаг. Уг тийрэлтэд артиллерийн ангиудыг бусад анги, нэгтгэлээс тусгаарлан, “Гвардын миномётын ангиуд” гэж нэрлэх болжээ. Уг ангид алба хаах цэргүүдийг хүртэл нарийн шалгуураар сонгож авч байв. Шинэ зэвсэг дээр ажиллах сургалт дууссаны дараа цэрэг бүрийг уг машиныг дайсны гарт оруулахгүй гэсэн тангараг өргүүлдэг байсан. Мөн машин нэг бүрт өөрийгөө устгах зориулалттай 30 кг тэсрэх бодис байрлуулсан байсан юм.

“Катюша”-ыг анх 1941 оны 7 дугаар сарын 14-нд анх удаа ашигласан, гэхдээ тухайн үед германы хуурай замын цэргийн командлагч байсан генерал Франц Гальдерын 1941 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэл дээр “Оросуудад гал шидэгч автомат их буу байна .... Уг буу цахилгаан шиг хурдан бууддаг... Буудах үедээ их утаа гаргадаг.... Уг бууг олзолбол яаралтай илтгэх,” гэж бичжээ. 
Уг буу нь Москва, Сталинградын хамгаалах, Курскийн цүлхэнд болсон тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Байлдааны байрлал эзлээд маш хурдан буудлага хийчихээд нуугддаг байсан. Хамгийн гол дутагдал нь уг пуужингаар 3 км-ээс хол зайд буудлага хийх боломжгүй байсан билээ. Тулалдааны үед германы танкийн довтолгоог “Катюша” машиныхаа урд дугуйг нь газар ухаж суулгаад дайсны танктай зэрэгцүүлж байгаад буудаж зогсоож байсан тохиолдол хүртэл гарч байсан гэнэ. Дайны эхэн үед пуужин хомстолтой байсан хэдий ч удалгүй пуужингийн үйлдвэрлэл сайжирч, дайны явцад бүр 300мм-ийн пуужин хүртэл хийж байсан түүхтэй.

 

 

Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?