ТӨСВИЙН ТОДОТГОЛД ЗАРДЛАА 500 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМСНИЙГ АН ЭСЭРГҮҮЦЭВ

2017-10-11  

УИХ-д хийх гол хоёр ажил байна. Нэг нь Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар. АН-ын зүгээс дан эсвэл давхар дээлтэй байх эсэх нь чухал биш гэсэн байр суурийг гишүүд нь илэрхийлж буй. Хамгийн гол нь тогтвортой байх. Дээр нь сонирхлын зөрчилгүй хүмүүсийг кабинетдаа оруулж ирээсэй гэж хүсэж байна. Тэгэж байж, засгийн газраа огцруулсаныхаа үр дүнг хүртэнэ гэж улс төрчид дүгнэж байна. Энэ бол УИХ-ын энэ долоо хоногт гаргах нэр тэргүүний шийдвэр. Засгийг унагахад АН дэм өгсөн бол шинээр бүрэлдүүлэхэд түүн шигээ нөлөөлж чадахгүй.

Хоёр дахь асуудал бол төсвийн тодотгол. Энэ бол амин чухал асуудал. Одоогоор байнгын хороодоор эхний хэлэлцүүлэг эхэлсэн. Төсвийн зардлыг 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь АН-ын гишүүдийн шүүмжлэлд өртөх болсон байна.

- Засгийн газрын хувьд өрийн бодлогоо боловсруулах хэрэгтэй. Илүү зардал төлөвлөснөөс түүнийгээ төлөх өрөндөө шилжүүлэх бодлого баримтлах нь зөв. Тиймээс өргөн барьсан төсвийн тодотголыг буцаах нь зөв гэдэг байр суурийг АН-ын эдийн засагч гишүүн Нарантуяа санал болгосон байна.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?