МОНГОЛ УЛСЫН ӨР 24 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВААД ТАЛИЙЖ БУЙ

2017-10-11  

Монгол улсын өрийн тухай өөр өөр тоо ярьдаг ч, 24 тэрбум ам.долларыг хол давсан гэдэг бол албан ёсны мэдээлэл. Энэ бол ажлаа өгч буй сангийн сайд Чойжилсүрэнгийн хэлж буй баттай мэдээлэл. Он гараад 1 тэрбум ам.долларын өр нэхэгдэнэ. Түүнийг хэрхэн дарахыг шинэ засгийн газар мэднэ. Одоогоор өр дарах 3 хувилбарыг Сангийн Яамны мэргэжилтнүүд санал болгосон нь нууцын зэрэглэлд хамаарч байна. Бондын өрийг шинэ бондоор дарах. Энэ асуудал хэдийнээс яригдсан. Үүнийг Засгийн газар огт үгүйсгээгүй. Боломжит хувилбарын нэг гэж үзэж буй.

Өнөөдрийн байдлаар Монгол банкин дахь валютын сан хөмрөг 400 сая орчим ам.доллараар нэмэгдсэн байна. Гэхдээ валютын сан хөмрөгөө өрөндөө өгөх нь валютын ханш өсөх уршиг дагуулах магадлалтай учир түүнээс болгоомжилж буй тухай сангийн сайд Чойжилсүрэн дуулгалаа. Ямар ч гэсэн өр дарах хэд хэдэн хувилбар байгаатай тун удахгүй танилцах нь ээ.

 

 

У.ТОГТОХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?