ЯПОНЫ ГЭРЭЛ ЗУРАГЧИД МОНГОЛД

2017-10-11  

Нийгэм, цаг хугацааны өнгө төрх, түүх соёлыг эргүүлэн сөхөх олон чухал баримт хүн төрөлхтөний гарт байдаг. Тэдний дундаас гэрэл зураг амьдралын үнэн, түүхийн үнэнийг ямар ч засваргүйгээр өөртөө шингээж үлддэгээрээ давуу талтай. XXI зуун бол дижиталь технологийн зуун. Дэлхийн гэрэл зурагчид болон сая сая гэрэл зураг сонирхогчид өнөөдөр фото зургийн камерын шийдлийг тэргүүлдэг Японы Canon, Olympus, Nikon, Sony корпорацийн дурайн авайг сонгон хэрэглэж, амьдарч байгаа цаг үеийнхээ түүхийг хальсандаа буулгаж байгаа.

Тэгвэл Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар энэ онд тохиож буй Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “ Монголд” фото зургийн үзэсгэлэн өнөөдөр (2017.10.11) Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Японы Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэж байгаа юм. Тухайлбал, 1997 оноос хойш Монголын тал нутаг, говь хангайг туулж фото зураг авч, хоёр улсын гэрэл зурагчдыг холбох томоохон гүүр болж яваа Японы алдартай гэрэл зурагчин Шимизү Тецүро тэргүүтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Япон орон, байгаль, уламжлалт соёл, үндэсний хэв маяг, нийгэм хүмүүсийн гэрэл зургууд тавигджээ.

Үзэсгэлэнд МГЗНХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж, Японы Гэрэл зургийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Охира Ютака нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард Японы Гэрэл зургийн нийгэмлэгийн уламжлалт “Азийн гэрэл зурагчин” арга хэмжээний хүрээнд Монголын 17 гэрэл зурагчин Токиод уригдан дэлхийд алдартай “Canon”, “Sony”, “Nikon”, “Place M” галерейд үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Зөвхөн “Place M” галерейд үзэсгэлэн гаргахын тулд мэргэжлийн фоточид хөлсөнд нь 110 мянга, мини цомогоо дэлгэхийн тулд 38 мянган иен төлдөг. Японы гэрэл зурагчдад ч ховор олддог эдгээр галерейд бүтээлээ дэлгэнэ гэдэг гэрэл зурагчдын хувьд нэр хүндийн баталгаа, алдаж болохгүй алтан боломж. Энэ үеэр япончууд монголын гэрэл зурагчдын ур чадварыг стандартаас илүү хэмээн үнэлж байсан бол энэ удаа өөрсдөө тал нутгийн Монголд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд байна.

Дашрамд хэлэхэд, яг энэ цаг мөчид Q art gallery-д үзэсгэлэнгээ нээж байгаа  гэрэл зурагчдаас гадна 1983 оноос эхлэн Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы нэрт гэрэл зурагчин Сүгияма Терүзо нөгөөдөр буюу аравдугаар сарын 13-нд Занабазарын музейд бие даасан үзэсгэлэн нээгдэх юм.

22308601_1907622432587051_3963502880464895204_n Японы гэрэл зурагчид Монголд

 
 

Эх сурвалж : Updown.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ?