НИСЭХ БУУДАЛД ГАРСАН ГАЛЫГ ХИЛЧИД УНТРААЖЭЭ

2017-10-11  

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд гарсан галыг хилчид шуурхай ажиллаж унтраажээ. 2017 оны 10 дугаар сарын 10-ны 23.10 цагийн орчим Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хоёр давхарт гал гарсныг хилчид шуурхай илрүүлэн, гал тархахаас өмнө унтраасан байна.

Хэрэв хилчид шуурхай илрүүлж мэдээгүй бол тус нисэх буудлын хоёр давхарт гарсан гал тархаж, олон улсын нислэг саатаж, нисэх буудлын хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байсныг холбогдох эх сурвалж үгүйсгэсэнгүй. 

ИНЕГ болон Чингис хаан нисэх буудлын удирдлага галын тархалтыг богино хугацаанд зогсоож чадсан Хилийн 0218 дугаар ангийн хилчдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна. Харин гал гарсан шалтгаан болон нөхцөл байдлын шинжилгээ судалгааг холбогдох байгууллагуудаас Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хийж эхэлжээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БҮР АЛДАГДСАНЫ ГОР.ТӨРИЙН ОРДОН ШАТААД НИСЭХ БУУДАЛ НЬ ШАТААД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДСАНЫ ГАЙ 2017-10-11
ZOCHIN:SHATAHGVI GAZAR BHGVI BOLJEE HUURHII 2017-10-11
Нараа:баяр хүргэе манай хилчид мундаг 2017-10-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?