УЛААНБААТАР, МОСКВА ХОТЫН АРХИВЫН ГАЗРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2017-10-11  

Улаанбаатар, Москва хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатаар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд хотын дарга өчигдөр Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенкотой уулзлаа. Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенко, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нар гарын үсэг зурлаа.

Мөн хоёр хотын архивын 60 жилийн түүхэн баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг Москва хотын Москвич соёлын төвд дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:MANAI 2 ORON NEGDEN NIILEH UCHIRTAISAN 2017-10-11
VLADIMIR:MONGOLCHUUDIIN TUHAI YANZ BURIIN MATERIALUUD MOSKVA HOTIIN ARHIVT ZUNDUU BII MANAIHAN MEDDEG BOLOV UU !!!!! 2017-10-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?