ӨНӨӨДӨР АВТОТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС ЦОГЦООР НЬ АВАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА

2017-10-12  

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.

Өдөрлөгийн үеэр: 

• Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх, зөвлөгөө өгөх
• Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
• Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
• Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх
• Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
• Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
• Тээврийн хэрэгслийн даатгал хийх 
• Тээврийн хэрэгслийн татварын үйл ажиллагаа явуулах, мэдээлэл өгөх
• Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
• Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
• 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх
• Хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд явдаг автобусыг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.
Мөн тээвэрчид болон иргэдийн дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

Эх сурвалж : АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?