ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2017-10-12  

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн (2017.10.10) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцон, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар бүлэг хэлэлцсэн тул завсарлагын хугацаа дууссан болохыг албан ёсоор мэдэгдэв.

Тус мэдэгдэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Раднаагийн Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар ирүүлсэн саналын талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тул завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40.1-т заасны дагуу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг саналыг 2017 оны аравдугаар сарын 13-ны дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 заалтыг үндэслэн Улсын Их Хуралд дахь АН-ын бүлэгт 2017 оны аравдугаар сарын 13-ны 09.00 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэснээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ?