ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШЭЭД БАЙСАН БУРМАА ГЭЖ ХЭН БЭ?

2017-10-13  

Бурмааг ЦЭЦ-д дэвшүүлсэн зарлигаа ерөнхийлөгч Х.Баттулга хүчингүй болгосноо мэдэгдэв. Гэхдээ ёс журмын дагуу шийдвэрлэхийг албан тоотдоо дурджээ. Энэ бол дэвшүүлэхээ болилоо гэсэн үг биш. Тэгэхээр Бурмаа цэцийн гишүүнд дэвших магадлалтай хэвээр үлдсэн гэж ойлгогдож болох нь. Бурмаа гэж хэн бэ? Тэр юу хийсэн хүн бэ? гэж уншигчид сонирхож байна. Бурмаад хашиж үзээгүй албан тушаал үлдээгүй. Төрийн Бус Байгууллага ид дэлгэрч, моодонд орж байх үед "Сонгогчдын Боловсролын Төв" гэдэг байгууллага байгуулж, түүгээрээ улс төрд, улс төрчдөд ойртсон. Санхүүжилтийг нь гадна, дотноос сайн босгож байсан гэдэг. ТББ-аасаа аажимдаа төрийн байгууллага руу шилжилт хийсэн байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болсон. Сүүлд нь сонгуулийн хуулийг өөрчилсөн. Хэвлэлд, иргэдийн сонголт хийх эрхэнд маш харгис хэрцгий, бүдүүлгээр халдсан сонгуулийн хуулийг санаачлан, УИХ-аар хүчиндэж батлуулсан. Анх байгуулж байсан "Сонгогчдын Боловсролын Төв" -ийнхээ үүрэг, зорилгынхоо эсрэг ингэж ажилласан. Сонгогчдынхоо эрх ашгийг хөсөр хаяж, эрх баригчид, улс төрчдөд үйлчлэхийг өмнөө тавьсан. Радио телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн болсон. Дараа нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгаас Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын тамга тэмдгийг гардан авч байсан түүхтэй. Тэр нэр дэвшихээр зэхэж байсан тойргоо эцсийн мөчид сольж, хөдөө аж ахуйн бүс, Дархан хотоос 2016 онд УИХ-д нэр дэвшсэн боловч иргэдийн дэмжлэг авч чадаагүй. Газар тариаланчидтай, салбарынхантайгаа хамгийн их зөрчилдсөн сайдаар тодорсон. Ийм л карьер түүний намтарт бичигджээ. Одоо тэр намтартаа цэцийн гишүүн гэж бичүүлэхийг хүсэж байх шиг. Бурмаатай холбоотой газрын маргаан үе үе гарч байсныг санаж байна. Сонгуулийн үеэр ч багагүй цухалзсан. Үнэнийг нь эцэслэн тогтоосныг олж дуулаагүй. ЦЭЦ-ийн гишүүн болно гэдэг шударга үнэнийг сахиулахаас гадна, хууль шүүхийн байгууллагын хяналтаас мултрах бас арга саам болдог муу туршлага бас байна.

Ийм жишээг УИХ-ын гишүүн, Хууль Зүйн сайд, Төрийн өмчийн Хорооны дарга асан Сугар үлгэрлэсэн. Түүнийг шалгах оролдлогыг хуулийн байгууллага олон жил хийсэн ч бүтэлгүйдсэн. Сугар Үндсэн Хуулийн ЦЭЦ-ийн гишүүний халхавч далбаан дор нуугдсан. Тиймээс Сугартай адил хүмүүсийг ЦЭЦ-эд бүү шургалуулаасай. Бурмаа Сугар шиг биш байгаасай гэж хүсэх үлдлээ. Гэхдээ л сургамж бол сургамж. ЦЭЦ-ийн гишүүн болох, болгох гэж буйн цаана нь нуугдаж, халхлагдаж болох зүйл байна уу, үгүй юу? гэдгийг сайтар нягтлах ёстой. Хараат бус шүүгчийг томилохдоо АНУ-д мөрддөг жишгийг ч энд дурдах шаардлагатай. Шүүгч хүн өөрөө нэр цэвэр, төдийгүй гурван үеэрээ, үе удмаараа нэр ариун байх ёстой гэдэг хатуу шалгуур байна. Өөрөөр хэлбэл өндөр ёс суртахуун. Цэцийн гишүүнээс бид үүнийг л нэхэх ёстой. Бурмаа энэ шаардлагад нийцэх хүн мөн үү? Энэ шалгуураар зөвхөн нэр дэвшигчийг ч биш, түүний эргэн тойрны хүмүүсийг нь ч сайтар шинжих шаардлагатай гэдэг зарчмын саналыг дэвшүүлж байна. ЦЭЦ-ийн гишүүнийг зөвхөн улс төрчдийн шалгуураар биш, өндөр ёс суртахууны шалгуураар томилдог зарчимд шилжие.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gan ochir:Yag zuv 2017-10-13
Зориг: Улсын эрх ашгийг дээдлээсэй 2017-10-13
Санаа:Хүссэн болгоныг өгч болохгүй 2017-10-13
зочин:МОНЕЛ ынхон болих хэрэгтэй ш дээ Залуудаа яаж явсан чинь хамаагуй ... тэтгэвэрээ аваад хэвтэх цаг болсон Хангалттай терийн хишгийг хуртсэн гэхдээ угаасаа буруу хун юм л даа 2017-10-13

nergui:Ilrehvv 2017-10-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?