"СОНИРХОГЧДЫН ЛИГ"-ИЙГ ҮЗЬЕ ГЭВЭЛ "ОЧ" КЛУБЫГ ЗОРИОРОЙ

2017-10-13  

Зэрэг цолгүй тамирчдын дунд зохиодог "Сонирхогчдын Лиг"-д эрэгтэй 40, эмэгтэй 20 гаруй ширээний теннисчид бүртгүүлсэн байна.

Эрэгтэйчүүд 8, эмэгтэйчүүд 4 хэсэгт хуваагдаж, хэсэгтээ хоёр тойрог тоглож, өндөр оноотой 2 тамирчин нь аваргын төлөө тоглолтоо цааш нь үргэлжлүүлнэ. Тамирчдын түвшин тун ойролцоо нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгодог гэж "Сонирхогчдын Лигийг" санаачлагч Б.Цэрэнтогтох онцоллоо. Тэмцээн гурван долоо хоног үргэлжилж, Монгол улсын тусгаар тогтнолын баяраар аваргаар тодруулах юм байна.

Энэ жилийн хувьд Баяржин, Сэр-Од, Энхэа нарын эрэгтэй тамирчид түрүүлэх магадлалтай бол эмэгтэйчүүдийн төрөлд Ариунтуяа охиныг багш нар нь онцолж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн анхны аваргаар Энхбаяр, хоёр дахь жилд нь Лхагва-Эрдэнэ, харин эмэгтэйчүүдийн хувьд Болор, Мөнхнаран нар аваргалж байжээ.

Уг тэмцээнийг санаачлагч нь Шинэ эргэлт клубын багш Цэрэнтогтох, Баяраа нар юм байна. Энэ тэмцээнийг үзэж сонирхоё гэвэл, долоо хоног бүрийн Баасан гарагийн 18.00 цагаас, Ням гараг бүрийн өглөө 09.00 цагаас Ширээний Теннисний төв клуб болох "Оч" клубыг зориорой гэж зөвлөе. Тэмцээнд оролцсон бүх тамирчид байр эзэлдэг. Амжилтыг үндэслэж улсын 1,2,3-р зэргийн үнэхлэхийг МШТХ-ноос олгодог байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?