ДООД ТҮВШНИЙ НЭГ САЯ ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫГ АВЛИГЫН ХЭРЭГТ ШИЙТГЭЖЭЭ

2017-10-13  

Хятад Улсын Ерөнхийлөгч Ши Жинпин 2013 онд авлигатай эрчимтэй тэмцэх кампанит ажил эхлүүлснээс хойш 1.34 сая орчим доод түвшний албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэсэн байна.

Ши Ерөнхийлөгч “Бар ба Ялаа” хэмээх дээд болон доод бүх түвшний албан тушаалтныг шалгах компанит ажлыг өөрийн 5 жилийн  ажлын төлөвлөгөөний гол бодлого хэмээн зарласан юм. Энэ сарын сүүлээр эхлэх Хятадын Коммунист Намын удирдлагуудын 19 дэх удаагийн хуралд Ерөнхийлөгч Ши төрийн удирдлагын эрх мэдлийг хуваарилж, өөрийн хэрэгжүүлж буй бодлогоо бататгах төлөвлөгөөтэй байна.  

Дээр дурдсан 2013 оноос хойш шийтгэгдсэн хүмүүсийн 648000 нь тосгоны түвшний албан хаагчид бөгөөд жижиг авлигын хэргүүдэд холбогдсон хэмээн Сахилга батыг хянан шалгах хорооноос мэдээлжээ. Түүнчлэн дээд түвшний албан хаагчдын авлигын хэргүүдийг ч энэ хугацаанд олныг шалгаж шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн 8 дугаар сард Хятадын Сангийн сайд шалгагдаж эхэлсэн бол 9 дүгээр сард Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажилладаг Цэргийн төв хорооны удирдах албан тушаалтан авлигын хэргээр баривчлагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлж байсан юм.

Сахилга батыг хянан шалгах хорооны мэдэгдсэнээр энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээний 155000 намын товчоод авлигыг хянах механизм үүсгэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт товчоодын 94.8 хувийг эзэлж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:АТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?