С.БЯМБАЦОГТ ХЭЛЭХ ҮГ ХИЙСЭН АЖИЛТАЙ НЭГ ЖИЛ БАЙЛАА

2017-10-14  

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт /2017.10.13/ өдөр яамны хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн хэлэлцэв.

Хэдийгээр нэг жил богино мэт боловч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа том зургаар нь нэгтгэж харахад хэлэх үг, хийсэн ажилтай нэг жил өнгөрч байгааг С.Бямбацогт онцоллоо.  2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бие даасан 10 хууль, 4 нэмэлт өөрчлөлт, 1 УИХ-ын тогтоолыг УИХ-аар батлуулжээ.

Одоогоор 20 гаруй хуулийг боловсруулж байгаа бөгөөд 3 хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа аж. Тэр дундаа халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байдаг салбарын албан хаагчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, үүний үр дүнд тодорхой ахиц дэвшил авчирсныг ч дурьдаж байв.

Тодруулбал, Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Хилийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг салбарын хуулиудыг батлуулж, алба хаагчдынхаа өмнө тулгамдаж байсан тодорхой асуудлыг шийдвэрлэсэн байна. Цаашдаа яамны хамт олноо энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа С.Бямбацогт илэрхийлж, нийт албан хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?