"Их хотын хямдрал-378" нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлэх бөгөөд 10 сарын 29-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд зохион байгуулагдана.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалжээ.
Ц.БАТТУЯА