ДЭЛХИЙН БАНК, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХАМТРАН ЯДУУРЛЫН ТООЦООНЫ ҮНДСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛНА

2017-10-14  

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон-Паскаль Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.

Жон-Паскаль 2017 оноос Монголд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол дахь макро эдийн засгийн дүн шинжилгээ, төлөөллийг боловсруулах болон Монголын эдийн засгийн тойм зэрэг эдийн засгийн төрөл бүрийн судалгааг бэлтгэх ажлыг ахалж байгаа аж.

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын 2016 оны ядуурлын тооцооны үндсэн үр дүнг 10 дугаар сарын 17-нд буюу ядуурлыг бууруулах олон улсын өдрөөр танилцуулна.

Уулзалтын үеэр Жон-Паскаль “Дэлхийн банк Монгол Улсын төсвийн зардлын тойм судалгаа хийж байгаа. Үүний үр дүнгийн тайланг ирэх оны нэгдүгээр сард багтааж гаргах зорилготой ажиллаж байна. Тойм судалгаагаар Эдийн засгийн өсөлт хөгжлийг дүгнэхээс гадна өнөөдөр тулгамдаж буй асуудлаас сонгон авч анализ  хийдэг. Танайхаас гаргаж байгаа мэдээллийг харахад ойлгомжтой ч бидэнд илүү нарийвчилсан мэдээллийн бааз хэрэгтэй. Энэ тал дээр цаашид илүү ойр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн банк танай байгууллагын гол хэрэглэгч. Мөн танайхаас гаргадаг сар бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээнд үндэслэн өөрсдөө мэдээлэл боловсруулдаг. Цаашдаа сар бүр Монголбанк, эдийн засгийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэдтэй хамтран цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд томоохон мэдээллийн бааз, суурь болсон танай байгууллагаас оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

ЭХ СУРВАЛЖ:ҮСХ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?