МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРӨЛХ СУРГУУЛИЙНХАА ГАДАА ТАЛБАЙД МОД ТАРИВ

2017-10-14  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож тарьсан мод бүрээ ургуулахын төлөө ажиллана хэмээн хэлсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулийнхаа багш оюутнуудад сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсээд дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахын тулд хүн бүр мод тарих, тарьсан модоо арчилж ургуулахын ач холбогдлыг сануулан хэллээ. Мөн тэрээр хавар, намарт ийнхүү мод тарих өдөртэй болж, зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш 9 сая гаруй мод тарьснаас 6 сая гаруй нь ургасан тоо баримт байгааг дурдаад, тарьсан мод бүрээ ургуулахад анхаарах хэрэгтэйг сурагчдад дахин дахин сануулав. 

Мод тарих үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, 34-р сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ангийн зарим нөхөд нь ирж оролцлоо.  

Төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сургуулиараа болон сурч төгссөн ангиараа зочиллоо. Түүний суралцаж төгссөн 211 номерын анги тухайн үед биологийн кабинет байсан бол эдүгээ мэдээллийн технологийн танхим болжээ. 




 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?