АВРАГЧИД ГҮНИЙ ШУМБАЛТЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

2017-10-16  

Аймгийн Онцгой байдлын газраас “Хөвсгөл нууранд дунд шатны аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага, сургууль”-ийг хээрийн нөхцөлд гурав хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Сургалтаар 5-15 метрийн гүний шумбалтын дадлага сургуулийг хийсэн бөгөөд өмнө нь усчин аврагчийн сургалтанд хамрагдаж байсан аврагчид олж авсан мэдлэгээ бататгалаа.

Харин шинээр суралцаж байгаа аврагчид гүний шумбах хувцас хэрэглэлийн иж бүрдэл,  тэдгээрийн бүтэц болон үүрэг зохион байгуулалт, усны гүнд шумбаж усны даралт тэнцүүлэх, зуултуур болон маск солилцох, усанд шумбах түвшин барих, усанд шумбах үеийн гар дохио, аврах олсоор харьцах дохио зэрэгт суралцлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?