О.АЛТАНСҮХ: “ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108” ТӨВИЙН ХАМГААЛАХ БАЙРАНД ОХИНЫГ ХАМГААЛАЛТАД АВСАН

2017-10-16  

Хойд эцэг нь таван настай охиноо  хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан билээ. Одоогийн байдлаар охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн 108” төвийнхөн хамгаалалтад аваад байгаа юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс таван настай охины хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн талаархи мэдээлэл энэ сарын 14-нд олон нийтийн сүлжээгээр гарсан. Одоогийн байдлаар танай байгууллагаас ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Таван настай охин хүчирхийлэлд өртсөн талаархи мэдээлэл “Хүүхдийн тусламжийн 108” утсанд ирсэн. Энэ дагуу “Хүүхдийн тусламжийн 108” төвийн хамтарсан баг гарч ажилласан. Уг төвийн дэргэд хоёр сарын өмнө хамгаалах байр ашиглалтад орсон. Одоогийн байдлаар охиныг хамгаалах байранд хамгаалалтад авсан. Мөн түүний бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг нь тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардлагатай шинжилгээнүүдийг авсан.

-“Хүүхдийн тусламжийн 108” утсанд хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэчнээн дуудлага мэдээлэл ирдэг вэ. Таван настай охины кэйс бол олон нийтэд ил болсон нэг тохиолдол нь шүү дээ?

-“Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төв анх 2014 онд байгуулагдсан. Үүнээс хойш бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 503 дуудлага ирсэн байна. Үүнээс 2017 онд хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага ирсэн. Эдгээр 157 дуудлагын 122 нь хяналтад авсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний үр дүн, тухайн үйлдэл давтагдаж байна уу гэдгийг шалгадаг төрийн үйлчилгээ юм.

-Таван настай охиныг шүүх эмнэлэгт үзүүлэхээр очиход “Төлбөрөө төлөхгүй бол үзэхгүй” гэх шаардлага тавьсан гэсэн. Энэ талаар танай байгууллагад мэдээлэл ирсэн үү. Хуульдаа яаж тусгасан байдаг вэ?

-“Хүүхдийн тусламжийн 108” төвд ирж байгаа бүх хүүхэд эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төвөөс яаралтай тусламжийн баг гарган шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдлыг тодорхойлох чиглэлийн шинжилгээ авах зэрэг ажлыг хийгээд явж байна. Энэ хэрэг явдалд мэдээж иргэд бухимдаж, айж, эмээж байгаа. Бүх аав, ээжүүдийн хувьд энэ бол айдас мөн. Гэхдээ хамгийн чухал нь юу гэвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ их чухал. Өнөөгийн нийгэм нэг хэрэг явдал гарахаар тухайн асуудлыг 10-20 хоног яриад л орхичихдог. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүс тэр хүүхдийн зургийг ил гаргах тохиолдол ч бий. Гэтэл энэ нь тухайн хүүхдэд маш сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд хэвийн амьдрах боломжгүй болдог. Учир нь тэр хүүхэд эргээд ээж болох ёстой, энэ амьдралд хэвийн амьдрах ёстой шүү дээ. Тиймээс хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэвийн амьдралд нь оруулах нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах ёстой гэж бид үзэж байгаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг төрийн бус байгууллагыг дэмжиж ажиллаж байна. Эхний яриа хэлэлцээр хийгдсэн. Шинээр нэг хамгаалах байр байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, “Цөлийн сарнай” гээд охидын асрах төв бий. Уг төвд одоогийн байдлаар 13 орчим бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд амьдарч байна. Үүнийг ярихаар тэнд байгаа хүүхдүүдээс яриа авч, тэр хүүхдүүдийн зүс царайг олон нийтэд битгий ил болгоосой гэж хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас хүсч  байна.  Яагаад гэвэл тэд хэвийн амьдралд орохын тулд хичээж, чармайж байгаа. “Хүүхдийн тусламжийн 108” төвийн нийгмийн ажилтан, сэтгэл судлаач нар тэр хүүхдүүдийг хэвийн амьдралд оруулахад анхаарч ажилладаг. Тиймээс энэ төрлийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахдаа олон нийтийг урьдчилан сэргийлэхэд уриалаасай гэж хүсч байна. Би энд нэг тоо зориуд хэлье. Энэ онд хүчирхийлэлд өрстөн 157 дуудлага ирсэн талаар дээр хэлсэн. Дээрх дуудлагыг авч үзвэл хойд эцэг нь хүчиндсэн 17, ойр дотны хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байгаа юм. Энэ нийт дуудлагын 30-40 хувийг эзэлнэ. Тэгэхээр эцэг, эхчүүд, гэр бүл, ах, эгч, дүү нар нь хараа хяналтаа сайжруулах тухай асуудал маш чухал болоод байна. Дахин нэг тоо хэлэхэд нийт хүчирхийллийн талаархи дуудлага мэдээллийн 23 хувийг тухайн хүүхэд өөрөө мэдээлсэн байдаг.  Хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх ажил гэдгийг л ойлгох ёстой. Би нэг жишээ ярья. Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт хоёр охин амиа хорлохоор тохирсон ч нэг нь амьд үлдсэн тохиолдол бий. Гэтэл амьд үлдсэн хүүхдэд амиа хорлосон хүүхдийн гэр бүл болон найз нөхөд, анги хамт олноос нь асар их дарамт шахалт ирсэн. Тэр нь тухайн хүүхдийг сэтгэцийн өөрчлөлтөд орохоос өөр аргагүй болгосон. Энэ тохиолдолд тэр хүүхэдтэй ажиллах сэтгэлзүйч Говь-Алтай аймагт байна уу гэвэл байхгүй. Тэр хүүхдийг хэвийн амьдралд оруулах, нөхцөл байдлын үнэлгээ хийх мэргэжилтнийг Говь-Алтай аймагт ажиллуулах томилолтын зардал нь гэхэд 10 сая төгрөг болж байх жишээний. Гэтэл бид урьдчилан сэргийлэх ажилд энэ 10 сая төгрөгийг зарцуулвал Говь-Алтай аймгийн хэмжээндэх сургуулийн бүх хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд хүрнэ. Бид гол зардлаа хаана гаргах ёстой вэ гэвэл урьдчилан сэргийлэх ажилд л гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн ажилтнуудын ажлын байр, чиг үүргийг илүү тодорхой болгоход зориулах ёстой.  

 

 

Эх сурвалж : Гэр бүл хүүхэд хөгжлийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хүн:ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ  БАЙСАН “ПАНЧО” Д.ЭНХБАЯР ГЭГЧ ХЭН БЭ.    “Панчо” Д.Энхбаяр гэгч эрхэм нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод хагас жил орчим ажилласан. Түүний хувьд нэг хэсэгтээл Орхон аймгийн Цагдаа нарыг ёстой шээс алдуулж дарамталж байсан талаар тухайн үед нь хамт ажиллаж байсан хүмүүс ам уралдан ярих болов. Мөн ажлаа авсан даруйдаа өөрийн байр суурийг бэхжүүлэх, нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор аймгийнхаа засаг даргаас эхлээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг цагдаа нараараа өдөр шөнөгүй дагаж мөрдүүлэн хувиараа тагнуулын ажил****а явуулж, тэдний баримт фактыг цуглуулахаас гадна замын цагдаагаараа шалгуулж журамлуулж байсан гэдэг. Ийм маягаар тэднийг дарамтлах замаар хувьдаа 3 өрөө байр, ланд крузер 200 автомашин авхуулсан. Гэвч энэ бүхэн бол бага бөгөөд “Панчо”-ийн Орхон аймагт томилогдсон цаад зорилго нь зүгээргүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх талын “материал”-ыг цуглуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдожид дамжуулах байсан бөгөөд энэ ажлаа ч амжилттай хэрэгжүүлсэн  байна. Мөн тэрээр нэг хэсэг түүний оронд ирэхээр маш хүчтэй яригдаж байсан “Зааны тугал” гэгч цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатыг уг хэрэгтэй хольж хутган замаасаа зайлуулж нэг хэсэгтээ л шуугиж байсан. “Зааны тугал” гэгчийн хувьд өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газарт олон жил ажиллаж байсан их нэр хүндтэй, чадварлаг нэгэн бололтой.  Д.Энхбаяр нь дан ганц мэргэжил нэгт “Зааны тугалаа” биш бас давхар Хууль сахиулах их сургуулийн захирал С.Баатаржавыгаа мөн Цагдаагийн газрын даргын “мест” дээр яригдаж байх үед түүнийг муулж, гөрж явсан сурагтай. Мөн үүнээс гадна Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга П.Батбаатар комиссарыг Ц.Нямдорж гишүүнд муулж ажлаас нь мулталж оронд нь очих гэж байгаа хэмээн гадуур ярьж архи ууж яваа бололтой. Харин хамгийн сүүлд тэрээр ШШГЕГ-т ажилладаг Ядмаа гэгч хурандаа цолтой нэгнээс мэдээлэл авч тэрийгээ мөн адил Ц.Нямдоржид өгч “****” долоогч хийж байгаа сурагтай. Тэр Ядмаа гэгч тангараг өргөсөн хурандаа хүн “согтуу” байх даа Панчо Д.Энхбаярын бүх булхиаг ярьсан бололтой     2017-10-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?