ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 2017 ОНЫ ЭХНИЙ ЕСӨН САРЫН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

2017-10-16  


 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон 2017 оны эхний есөн сарын байдлаар техник технологи, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны тайлангаа хэлэлцлээ. Компани үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангаа хагас жилээр хийдэг байсаныг улирал тутамд болгохоор шийдвэрлэж, 2017 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаагаа дүгнэв. Тайлангийн хурлаар ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтоо ойр ойрхон эргэн харж, дүгнэх боломжийг нээж өгч байгаа юм.

Хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээлээ.И 2017 оны гуравдугаар улиралд Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 101.3 хувиар давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 406 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

 

2017 оны гуравдугаар улирлын байдлаар уулын цул олборлолтын төлөвлөгөөг 102.2, хөрс хуулалтыг 103.3, хүдэр олборлолтыг 101.3, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус давуулан биелүүлжээ.

2016 оны байдлаар Лондонгийн металлын бирж дэх нэг тонн цэвэр зэсийн үнэ 4863 ам.доллар байсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 22 хувиар өсч нэг тонн зэс 5948 ам.доллартай тэнцсэн үзүүлэлттэй байна.

    

Хэдийгээр зэсийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа ч эдийн засаг төдийлөн тогтвортой бус байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ийм нөхцөл байдалд тус үйлдвэр 2017 оны үйл ажиллагааны зорилгоо тодорхойлж, дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулж, ашигт ажиллагааны түвшинг хадгалан ажиллаж байгааг Эдийн засгийн хэлтэс мэдээллээ. Энэ онд үйлдвэрийн удирдлагын баг компанийн үнэт баялаг болсон ажилчдынхаа санал бодлыг сонсоход анхаарлаа хандуулж, үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, нийгмийн асуудлаа нээлттэй шийдвэрлэх алхмуудыг хийсэн нь үр дүнгээ өгч буйг тайлангийн хурлаар тэмдэглэлээ.


     
Хурлын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн үр ашиг өндөр байх  нь компанийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудалд болон үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд төдийгүй улс, орон нутгийн хөгжилд шууд хамаатай асуудал. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн ололт амжилт бүхэн ажилтан бүрийн хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд улс оронд томоохон үлгэр дуурайлал болохыг онцлов. 2017 оны гуравдугаар улиралд тус үйлдвэрийн уурхайчин хамт олон төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархаж, ажлын амжилт хүсэв.

 

 

Эх сурвалж : Erdenettoday.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?