Өрөнд баригдсан ТӨР минь Өттэй ингэ шиг хавчганаж байхад ЗАСГИЙН ГАЗАР нь төрөл арилжчихаад ЗАМЫН НОХОД зоолж ТАРГАЛНАМ. ДАРГАЛНАМ. ХАРГАЛДНАМ.
Өнөө маргаашгүй МЭНДЛЭХ гээд ШИЙР НЬ ЦУХУЙЧИХСАН өнөөх ЗАСАГЧДЫН ӨНГИЙГ ажвал. ӨНГИЙЖ харвал БӨХ Ч. БУХ Ч. БАХ Ч байгаа л юм гэнэ дээ. Нэр хугарсан. нүүр баастсан. АВИЛГАЧ ХУЛГАЙЧ. анх сонгогдсон АНГААХАЙ. ХӨГШИН ЧОНО. ШАРХТАЙ НОХОЙ... -нууд байгаа бололтой. Бас Жэндэрийг бодолцов уу. Тендерт ялав уу... ХҮҮХНҮҮД БАС ХҮЧ ТҮРЖ ОРЖ ИРЖ БУЙ СУРАГТАЙ.Тэд салбараа мэдэх үү. БОЛОВСРОЛЫГ БОРЦОЛЧИХ ВИЙ. БОГЦОЛЧИХ ВИЙ... ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮҮ. ЭРГҮҮТҮҮЛЧИХ ВИЙ . . . гэж эмээх юм даа.
Уг нь энэ хоёр салбарыг ТЭРГҮҮЛЭХ САЛБАР гэх боловч үнэн хэрэг дээрээ СӨХРҮҮЛЭХ бодлого барьдаг нь энэ удаа ч бас л хэвээр буй нь НОТЛОГДЛОО.
Яагаад вэ ... гэвэл МЭРГЭЖЛИЙН ХҮН ТИЙШ нь зүглүүлэхгүй байгааг өөрөөр юу гэж ойлгох вэ. За олон зүйл нуршихаас татгалзья. Энэ хоёр БҮСГҮЙ нь ХӨМСӨГНИЙ БУДГААР. ТӨМСӨГНИЙ ХУДГААР САЙД БОЛОГСОД БИШ Л БОЛ БОЛ ОО. БОЛОО. БОЛЛОО .
Шинэ засгийн ШИЙР ЦУХУЙЧИХААД... бас ГУУЛЬ НЬ ДАВХАР ЦУХУЙЖ ХАРАГДАНАМ. Төр хэмээх саалийн үнээ ТӨМБИЙТӨЛ. ПӨМБИЙТӨЛ ХЭД САЙН "ДҮЛЭХЭД" л арван таван САЙД хэмээх ГАЙТ ууд арваганан. сарваганан МЭНДЛЭХ НЬ ЭЭ. Сайд болох амархаан. харин сайдын ажил бол амаргүй шүү.
Харин эднээс хэд нь ҮХСЭН ТУГАЛ . хэд нь АМЬД ТУГАЛ байхыг ЦАГ ХУГАЦАА НЫ ЦАВЧУУР Л ХАРУУЛАХ БИЗ ЭЭ.
Засаг баригч ХАГАС АЛУУРЧИН
Загас баригч БҮТЭН АЛУУРЧИН ... гэдэг үгийг САНАЖ ЯВААРАЙ. Ерөөс та нар ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ИТГЭЛИЙГ ДААХГҮЙ БОЛ "ЕРӨНДӨГ" ТАВИУЛАХАД АМАРХАН БАЙХ ШҮҮ.
АЙ.ТӨМӨР-ОЧИР
2017 - 10 - 15