ФОТО: МЕТАЛЛ ХИЙЦ БҮХИЙ ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-10-17  

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүрэг Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд, 48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц”-ын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, З.Энхтөр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Металл хийц бүхий энэхүү “Явган хүний гүүрэн гарц” нь 3м өргөн, 33м урттай, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1,56м өргөн налуу замтай юм. 

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

БЗД-ийн 1,4-р хорооны нутаг дэвсгэр 48-р сургуулийн орчимд зам хөндлөн гарах явган зорчигчдын хөдөлгөөний эрчим дунджаар цагт 1000, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дунджаар 3000 байдаг гэсэн тооцоо бий. Өвлийн нөхцөлд замын налуугаас шалтгаалан хальтиргаа гулгаа үүсдэг. Тиймээс автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн хөдөлгөөнийг Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулж, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад энэ гүүр чухал үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан мэдээллээ.

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn
Энэ гүүр ашиглалтад орсноор иргэд Их тойруугийн гудамжны авто замыг аюулгүй хөндлөн гарах таатай нөхцөл бүрдэх төдийгүй тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зэрэг олон ач холбогдолтой юм.

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

ФОТО: МЕТАЛЛ хийц бүхий ЯВГАН ХҮНИЙ гүүрэн гарц АШИГЛАЛТАД орлоо Arslan.mn

 

 
 
Эх сурвалж: НАЗХГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?