ДЭД ХУРАНДАА Ш.БААСАНДОРЖИЙГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЛОО

2017-10-18  

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/878 тоот тушаалаар Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томиллоо.

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газрын даргын ажлыг өчигдөр хүлээлцүүллээ.

Онцгой байдлын газрын даргаар томилогдсон дэд хурандаа Ш.Баасандорж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар алба хаагчидтай санал бодлоо солилцон, тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаны нэр хүндийг өргөн өргөж явах, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэх, байгууллагын хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах болно гэлээ. Шинэ удирдлага орон нутгийн удирдлагуудтай уулзан цаашдын ажил байдлын талаар ярилцлаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?