ХУГАЦАА ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГЫГ ЗАСВАРЛАЖ ХУДАЛДАХААР БЭЛТГЭЖ БАЙЖЭЭ

2017-10-18  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчид өнөөдөр Казакстан улсын хөрөнгө оруулалттай Скиф Сак ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тус компани нь Казахстан улсын “Рахат” үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар 2014 оноос хойш ажиллаж, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлон ажилладаг байна. Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрлээ.

• Худалдааны агуулахын стандарт шаардлагад нийцээгүй байрыг агуулахын хэлбэрээр ашиглаж, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчсөн

• Чихэр шоколад, вафли, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан, 

• Буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж тэмдэглэгээ тавиагүй.

• Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж гадна хайрцаг дээрх нэмэлт шошгын хугацааг засаж наасан

• Хугацаа дууссан 1 кг-аар савласан чихрийг задалж 500 гр-аар савлаж дахин шошго нааж бэлдсэн.

• Нэмэлт шошго наахдаа дардас,огноо дарагч, тусгаарлагч ашигласан

• Нойлын зориулалттай өрөөнд нэмэлт стикер, шилэн гялгар уут, сав баглаа боодлоохадгалсан зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ. 

Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгож авахдаа хаяг шошго хугацааг сайтар үзэж авч байхыг зөвлөж байна.

 

 

Эх сурвалж : НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Монголчууд хэдэн халтар төгрөгнөөсбие биенээ ингэж хорлоод байхаар үр хүүхэд маань яаж эрүүл явах вэ?.Төр засаг ын төмөр нүүр яах аргагүй хэрэгтэй болоод Улс үндэстэнт хор хөнөөл учируулах юм хийсэн бна даа Хятдад наадах хэрэг чинь ..... юм бна лээ шүү. 2017-10-18
Зочин:Наадах компаниа хөөж гарга. 2017-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?